Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/21-НД НИЙТЛЭГДСЭН

С.Тэмүүлэн хүү Тусгай Олимпийн медалийн салхийг хагаллаа

Б.УЧРАЛ, iKon.mn
2017 оны 3 сарын 21
iKon.MN
Зураг зураг

“Дэлхийн Тусгай Олимпийн Өвлийн Наадам 2017” Австри улсад гуравдугаар сарын 18-нд нээлтээ хийлээ. Манай улс энэхүү наадамд 14 тамирчин, гурван дасгалжуулагчийн хамт оролцож байгаа юм.

ТУСГАЙ ОЛИМП ГЭЖ ЮУ ВЭ?

Тусгай олимп гэдэг нь оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, насанд хүрсэн хүмүүсийн спортын өрсөлдөөн, уралдаан тэмцээн бөгөөд гол зорилго нь эдгээр хүмүүсийг спортоор дамжуулан биеийн болон оюуны хөгжлийг нь дэмжих, урам зориг өгөх, зөвхөн тэдний хооронд төдийгүй гэр бүл, найз нөхдүүдийн хүрээнд анд нөхдийн сүлжээ үүсгэх юм.

Хамгийн анхны Дэлхийн Тусгай Олимпийн Зуны Наадам 1968 онд АНУ-ын Чикаго хотод болсон. 

Наадам эхлээд гурав хонож байхад манай баг тамирчид өндөр амжилт үзүүлж эхэллээ. Тухайлбал С.Тэмүүлэн хүү цасны гуталтай гүйлтийн тэмцээнд амжилттай оролцох мөнгөн медаль хүртсэнээр баг тамирчдынхаа салхийг хагаллаа. Үүний дараа Гүйлтийн цанын төрлөөр Дархан хотоос шалгаран оролцож буй н.Уянга охин Монголын анхны алтан медалийг авах болзол хангалаа. Одоогоор манай баг тамирчид цасны гуталтай гүйлт ба гүйлтийн цанын төрлөөр нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл медалийн болзлыг хангаад байна.

Тусгай Олимпод нийт 107 орны 3,000 гаруй тамирчид, 1,100 гаруй дасгалжуулагчид оролцож байгаа. Манай улс гурван төрөлд тамирчдаа илгээжээ. 

 
 
 
 

Гэрэл зургуудыг фэйсбүүкээс авав.