Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/21-НД НИЙТЛЭГДСЭН

Дархан-Уул аймгийн АН-ын даргад нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзжээ

Б.Болорсүх, iKon.mn
2017 оны 3 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Дархан-Уул аймгийн АН-ын даргын сонгуульд нэр дэвшигч П.Эрдэнэбилэгийг намын дүрэм, сахилга зөрчсөн гэсэн шалтгаанаар бүртгэхээс татгалзжээ. Нэр дэвшигч П.Эрдэнэбилэг нь намын дүрэмд заасны дагуу сонгуульд нэр дэвших баримтаа бүрдүүлж, улмаар Намын дотоод сонгуулийн хорооноос өчигдөр нэр дэвшигчийн үнэмлэхээ ав гэж мэдэгдсэн байна. Гэтэл нэр дэвшигчийн жагсаалтад бүртгээгүй гэдгийг өчигдөр өөрт нь хэлжээ.

“Намын даргын сонгуульд би бүх баримтаа бүрдүүлсэн байтал 2016 оны аравдугаар сарын 4-ний өдрийн шийдвэрээр намайг сахилга, хариуцлага зөрчсөн гэж үзэн намын үйл ажиллагаанд дөрвөн жил хүртэл хугацаагаар оролцуулахгүй байх шийдвэр гаргасан байсан.

Уг нь хариуцлага хүлээлгэж байгаа хуралд би оролцох ёстой. Гэтэл намайг оролцуулалгүй, гишүүдэд ч мэдэгдэлгүй ийм шийдвэр гаргасан байна. Энэ бол захиалгатай үйлдэл” гэж АН-ын гишүүн П.Эрдэнэбилэг ярьсан юм.

Үүнээс гадна Архангай, Хан-Уул дүүрэгт ийм нөхцөл байдал үүсээд байна. Дархан-Уул аймагт АН-ын даргын сунгаа болоход нэр дэвшигч С.Эрдэнийн өмнөх хэсгийг дугуйлсан хуурамч саналын хуудсыг гишүүд дэмжигч бүрд таван ширхгийг тарааж байсан гэдгийг ч тэд хэлж байсан юм.

Дархан-Уул аймгийн АН-ын гишүүд намынхаа удирдлагуудад энэ талаар мэдэгдсэн бөгөөд нааштай хариу гаргахгүй бол дараа, дараагийн алхамд шилжинэ гэж мэдэгдлээ.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.