Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/21-НД НИЙТЛЭГДСЭН

Сангийн сайд Хилийн боомтын үндэсний зөвлөлийн даргаар ажиллана

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 3 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Хилийн боомтын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг баталлаа.

Зөвлөлийн даргаар Сангийн сайд ажиллах бол гишүүдэд ХЗДХ болон Гадаад харилцааны сайд, Гааль, Хил хамгаалах, Мэргэжлийн хяналт, Гадаадын иргэн, харьяат, МҮХАҮТ, Логистикийн холбооны дарга багтжээ.

Зөвлөл хилийн боомт байгуулах, өргөтгөх, дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх талаар санал боловсруулах, хилийн хяналтын байгууллагуудын ажлын уялдаа холбоог хангах, боомтын ажлыг сайжруулах талаар зөвлөмж гаргах, албан хаагчдын нийгмийн асуудлын талаар санал боловсруулах, боомтыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтын хөтөлбөр, төлөвлөгөөг батлах, боомтод мөрдөх журмыг батлах эрхтэй юм.

Хилийн боомтын үндэсний зөвлөл шаардлагатай гэж үзвэл тодорхой асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулж шийдвэрлүүлэх бөгөөд ажлаа Засгийн газарт тайлагнах үүрэг хүлээжээ.


Тэгэхээр Хилийн боомтын үндэсний зөвлөлийн дарга- Сангийн сайд Б.Чойжилсүрэн

Гишүүдэд:

  • ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт
  • Гадаад Харилцааны сайд Ц.Мөнх-Оргил
  • Гадаадын Иргэн, Харьяатын Газрын дарга Д.Мөрөн
  • Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газрын дарга Н.Цагаанхүү
  • Гаалийн Ерөнхий Газрын дарга Б.Асралт
  • Хил Хамгаалах Ерөнхий газрын дарга Ц.Сэргэлэн
  • МҮХАҮТ-ийн дарга М.Оюунчимэг
  • Монголын Логистикийн холбооны ерөнхийлөгч А.Мөнхболд нар багтаж байна.