Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/21-НД НИЙТЛЭГДСЭН

Арилжааны банкуудад активын үнэлгээ хийх Олон улсын компанийг шалгаруулна

С.Бадрал, iKon.mn
2017 оны 3 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Монголбанк

Монголбанкны удирдлагууд өчигдөр арилжааны банкуудын гүйцэтгэх удирдлагуудыг хүлээн авч, ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд арилжааны банкуудад хийх активын үнэлгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, саналыг нь сонслоо. 

Монгол Улсын Засгийн газар ОУВС-тай “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” хэрэгжүүлэхээр ажлын хэсгийн түвшинд тохиролцоонд хүрсэн. Энэ дагуу ОУВС-гийн Захирлуудын зөвлөлийн хуралдаанаар шийдвэр гаргахаас өмнө Монголбанк нь арилжааны банкуудад активын үнэлгээг хийх олон улсын компанийн сонгон шалгаруулалтыг эхлүүлсэн байх үүрэг хүлээж буй.

Монголбанкнаас активын үнэлгээг хийх компанийг сонгон шалгаруулах ажлыг урьдчилсан байдлаар эхлүүлээд байгаа бөгөөд төлөвлөгөө ёсоор энэ ондоо багтан бүх арилжааны банкинд активын үнэлгээг олон улсын үнэлгээний компани хийнэ. Уг үнэлгээний үр дүнгээс хамаарч банкны секторын тогтвортой байдлыг хангахад цаашид хийгдэх ажлууд тодорхой болох юм.  

Сонгон шалгаруулалтын зарыг удахгүй олон нийтэд хүргэх бөгөөд ингэснээр Монголбанкны зүгээс ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх урьдчилсан нөхцөлийг биелүүлнэ.