Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/21-НД НИЙТЛЭГДСЭН

Хүүхдэд ээлтэй үйлчилгээ

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 3 сарын 21
Сурталчилгаа

Хариуцлагатай эцэг эх бүрд зориулав

Энэ хорвоод аз жаргал бэлэглэхээр ирсэн өхөөрдөм бяцхан үрсэд зориулсан юм бүхэн хамгийн эгдүүтэй, бас хамгийн найдвартай байдаг.

Жишээ нь, томчууд бид өндөр, нам, түшлэгтэй, түшлэггүй ямар ч сандал дээр сууж чадах бол хүүхдэд зөвхөн тэдэнд зориулсан жижигхэн бас аюулгүй сандлыг сонгож хэрэглүүлдэг. Аяга, бас л тэдний бяцхан гараас хальтирахааргүй, халдаггүй, барихад эвтэйхэн байх ёстой бол шүдний сойз нь эрүүл ахуйн шаардлагыг дээд зэргээр хангасан, хамгийн зөөлөн үстэй, бас жижигхэн байдаг.

Үр хүүхдэдээ хайртай хүн бүр энэ мэтчилэн тэднийхээ нас, онцлогт нь тохирсон, зөвхөн хүүхдэд зориулсан бүтээгдэхүүнийг хэрэглүүлж байна. Гар утас ч үүнтэй мөн адил. Таны хүүхэд хүссэн үедээ хамгийн хайртай хүмүүс рүүгээ цаг үргэлж үнэгүй ярьдаг байх хэрэгтэй.

Өнөөдрийн байдлаар үүрэн холбооны салбарт хүүхдэд зориулсан цорын ганц үйлчилгээ байгаа нь Старс юм. ]

Мобиком Корпораци анх 2010 онд 14 хүртэлх насны бяцхан хэрэглэгчдэдээ зориулан Старс үйлчилгээг нэвтрүүлж, хүүхдийн нас, онцлогт тохирсон бэлэгтэй, урамшуулалтай, бонустай нөхцөлүүдээ санал болгосоор ирсэн бөгөөд энэ удаа бяцхан хэрэглэгчдийнхээ хэрэглээнд тулгуурлан үндсэн нөхцөлүүдээ улам таатайгаар шинэчлээд байна.

 

 

ААВ, ЭЭЖТЭЙГЭЭ ХҮССЭН ҮЕДЭЭ ҮНЭГҮЙ ЯРЬДАГ

Та хүүхэдтэйгээ цаг үргэлж хамт байж чаддаг уу? Ажил төрөл, сургууль соёл гээд хэрэв завгүй явдаг бол таны өмнөөс Старс хамт байх болно. Старсын дугаартай хүүхдүүд аав, ээжийнхээ дугаарт үнэгүй ярьдаг учраас хичээлээ тараад, давтлагаа дуусаад, гэртээ хариад тан руу өөрөө залгах болно.


ААВ, ЭЭЖЭЭСЭЭ САР БҮР БЭЛЭГ АВДАГ

Та хүүхдийнхээ дугаарыг нэгжтэй болов уу, үгүй билүү гэж санаа зовох шаардлагагүй. Учир нь Старсын хэрэглэгчид аав, ээжийнхээ дугаарыг бүртгүүлээд хэрэглээнээс нь бонус авдаг. Старсын насны хэдэн ч хүүхэдтэй байсан та бүгдийг нь бүртгүүлэх боломжтой. Харин таны хэрэглээний бэлэг Старсын дугаар бүрд тэнцүү хуваагдан очих болно.


2500₮-өөр цэнэглээд СТАРСЫН НАЙЗУУДТАЙГАА ҮНЭГҮЙ ЯРЬЖ, ИНТЕРНЭТЭД ҮНЭГҮЙ ХОЛБОГДОНО

Тэд гэрийн даалгавраа хийж, хичээлийн хуваариа асууж ангийнхан руугаа хамгийн их ярьдгийг та анзаарсан уу? Ердөө 2500₮-өөр цэнэглээд Cтарсын найзуудтайгаа бүтэн сарын турш хүссэн үедээ үнэгүй ярьж, дансандаа 2500 нэгжтэй болохоос гадна интернэтэд үнэ төлбөргүй холбогдох боломжтой. Мэдээж, таны хүүхдийн интернэт хэрэглээг хязгаарлах зорилгоор хурдыг 128kpbs-аас ихгүй байхаар тохируулсан.

Та бяцхан үрдээ Старсын дугаар бэлэглэж, Үргэлж хамт байх боломжийг бүрдүүлээрэй.

Хүүхдэд зориулсан үүрэн холбооны цорын ганц үйлчилгээний тухай илүү дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ авна уу.

Старс - Таны бяцхан үртэй үргэлж хамт байх болно!

 
 

 

Мобикомын сошиал хаягуудад нэгдээрэй!

         

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.