Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/21-НД НИЙТЛЭГДСЭН

Индиан Уэлсийн тэмцээнд Р.Федерер түрүүллээ

Б.Болорсүх, iKon.mn
2017 оны 3 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн чансааны 10-р байрт эрэмбэлэгдэж байгаа Швейцарийн теннисч Рожер Федерер АНУ-д зохион байгуулагдсан Индиан Уэлсийн тэмцээнд түрүүллээ. Ингэснээр тэр энэхүү тэмцээнд тав дахь удаагаа түрүүлсэн юм. Тэрээр шигшээ тоглолтод нутаг нэгт теннисч Стан Вавринкатай учраа таарч хоёр сетийн туршид 6-4, 7-5 онооны харьцаагаар тэргүүлж, ялалт байгуулсан байна.

Түүнд ялагдсан Стан Вавринка түүнтэй таарч тоглосон сүүлийн гурван тоглолтынхоо хоёрт нь хожигдоодж байна. Индиан Уэлсийн тэмцээнд түрүүлсэн өдгөө 35 настай Р.Федерер нь тус тэмцээнд түрүүлсэн хамгийн хөгшин тамирчин боллоо. Рожер Федерер замналынхаа туршид их дуулгын 18 тэмцээнд түрүүлээд байна. Өмнө нь уг рекордыг 1984 онд түрүүлсэн 31 настай Жимми Конорс эзэмшиж байсан юм.

“Энэ бол миний спортын замналд хэзээ ч мартагдахгүй түүх байлаа. Би маш баяртай байна. Энэ жил би дэмжигчдийнхээ итгэлийг алдахгүйн тулд улам хичээх болно” гэж тоглолтын дараа Рожер Федерер ярьжээ.

Рожер Федерерийг өнгөрсөн жилээс эхлэн замнал нь өндөрлөж байгаа, иргэж урьдынх шигээ болохгүй гэж ихэнх шүүмжлэгчид хэлж байсан ч он гарснаас хойш Австралийн нээлттэй тэмцээн, Индиан Уэлс гэсэн хоёр томоохон тэмцээнд дараалж түрүүлээд байна.

Эх сурвалж: bleacherreport.com