Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/21-НД НИЙТЛЭГДСЭН

Тоглолт луйвардсан шүүгчийг бүх насаар нь хөлбөмбөгийн тэмцээн шүүх эрхийг нь хаслаа

Б.Болорсүх, iKon.mn
2017 оны 3 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн 11-р сард болсон 2018 оны хөлбөмбөгийн ДАШТ-ний Африкийн хэсгийн урьдчилсан шатанд учраа таарсан Өмнөд Африк Сенегалын тоглолтыг буруу шүүсэн Жозеф Лампти гэх Гана шүүгчийг бүх насаар нь хөлбөмбөгийн тэмцээн уралдаан шүүх эрхийг нь хаслаа.

Тухайн үед Сенегалын тоглогч Калиду Кулибали 11 метрийн бүсэд бөмбөгөнд гар хүрсэн гэж үзэн Өмнөд Африкийн шигшээд торгуулийн цохилт зааж байжээ. Гэтэл давтан бичлэгээс харахад гар хүрээгүй болох нь тогтоогдсон юм. Тухайн үед шүүгч үүнийг харах боломжтой байжээ. Шийтгэл хүртсэн Жозеф Лампти нь 2016 оны олимпын наадмын хөлбөмбөгийн тэмцээнийг мөн маргаантай шүүж байсан нэгэн юм.

Шалгалтын явцад буруу шүүсэн тэмцээний дараа өдөр нь түүний дансанд багагүй хэмжээний мөнгө орсон байсан нь тогтоогдож, улмаар мөрдөн байцаалтын явцад албаар буруу шүүсэн гэдгээ хүлээн зөвшөөрчээ.

Эх сурвалж: goal.com