2017/05/26
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,408.31₮
B30
УЛААНБААТАР
32°
|
14°
B28
УЛААНБААТАР
18°
|
13°
B32
УЛААНБААТАР
19°
|
17:00
S32
29°
18:00
S32
28°
19:00
S32
27°
20:00
S32
24°
21:00
S44
22°
22:00
S44
19°
23:00
S44
18°
00:00
S44
16°
01:00
S32
14°
02:00
S32
13°
03:00
S44
12°
04:00
S28
11°
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/03/20 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Энгийн гадаад паспортыг тав болон 10 жилээр олгоно, СУНГАХГҮЙ

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 3 сарын 20
iKon.MN
Гадаад паспорт

-Засгийн газрын өнөөдрийн /2017.03.20/ хуралдаанаас гаргасан шийдвэр-

2004 онд Каир хотноо болсон Олон улсын иргэний нисэхийн байгууллагын 12 дугаар уулзалтаас “Машинаар унших паспортын хүчинтэй хугацааг сунгахгүй байх, дардас, резинэн тамгаар сунгасан паспортыг машинаар уншигдах баримт бичиг гэж хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй болох тухай” Протокол гаргасан юм.

Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын иргэд энгийн гадаад паспортынхаа хугацааг сунгуулж гадаадад зорчих нөхцөлд үүнийг нь дэлхийн олон орон үл хүлээн зөвшөөрөх, олон улсын нислэгээр зорчуулахгүй байх, хилээр нэвтрүүлэхгүй эрсдэл үүсч байгаа юм.

Иймд олон улсын стандартад нийцүүлэх зорилгоор Монгол Улсын энгийн гадаад паспортыг чипгүй бол таван жилийн, харин чиптэй энгийн гадаад паспортыг 10 жилийн  хугацаатай олгож, дахин сунгалт хийхгүй байхаар тогтов.

Засгийн газрын энэхүү тогтоолтой холбоотойгоор иргэдээс авдаг төлбөр хураамжид ямар нэгэн өөрчлөлт орохгүй юм.

 

 

x