Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/21-НД НИЙТЛЭГДСЭН

ТАНИЛЦ: 2050 он гэхэд Дэлхийн эдийн засгийг тэргүүлэх 10 орон

Б.Ану
2017 оны 3 сарын 21
iKon.MN
Зураг зураг
REUTERS/Mike Hutchings

АНУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 18 их наяд ам.долларын хэмжээтэйгээр дэлхийн нийт эдийн засгийн 24.3 хувийг бүрдүүлж байгааг Дэлхийн Банкны 2015 оны мэдээллээс харж болно. 

Энэ нь дэлхий дээрх хамгийн том эдийн засагтай улсын үзүүлэлт юм. 

АНУ-ын араас манай урд хөрш БНХАУ 11 их наяд ам.долларын хэмжээтэйгээр дэлхийн хамгийн том эдийн засагтай орнуудын хоёрт жагсаж байна. Хятад улсын энэхүү үзүүлэлт нь дэлхийн нийт эдийн засгийн 14.8 хувь юм. 

Япон улсын хувьд 4.4 их наяд доллар буюу АНУ-аас 4 дахин бага эдийн засагтай ч дэлхийд эдийн засгийн хэмжээгээр гуравт жагсаж байна. Япон дэлхийн эдийн засгийн зургаан хувийг бүрдүүлж байна. 

График 1, 2015 оны байдлаар ДНБ-ний хэмжээгээрээ дэлхийг тэргүүлж буй 10 улс:

Харин түүний араас Европын Холбооны улсууд буюу Герман, Их Британи, Франц зэрэг улс жагсжээ. 

Мөн дэлхийн хамгийн том хэмжээтэй эдийн засагтай 10 орны жагсаалтад хурдацтай хөгжиж буй Энэтхэг, Бразил зэрэг улс багтсан байгааг харж болно. 

График 2, Дэлхийн хамгийн том эдийн засагтай 40 улс ба тэдний хамаарах тив, 

 

 

Энэхүү инфографик нь дэлхийн хамгийн том эдийн засагтай 40 улс бөгөөд тэдгээр улсын хамаарах тивд нь ангилан харуулсан байна. 

Үүнээс үзвэл Ази тивийн улсууд эдийн засгийн 33.84 хувийг эзэлж буйгаараа дэлхийг тэргүүлж байна. Харин үүний араас Хойд Америк 27.95 хувийг бүрдүүлж хоёрдугаарт жагсаж байгаа бол Европ тив дэлхийн эдийн засгийн гурав дахь жинтэй хувийг буюу 21.37 хувийг бүрдүүлж байна. 

Хэдийгээр АНУ өнөөдрийн байдлаар дэлхийн хамгийн том эдийн засагтай улсуудыг тэргүүлж байгаа ч ирээдүйд энэхүү байр сууриа алдах магадлалтайг олон судалгаа, таамаглалд дэвшүүлээд буй.

Тухайлбал, 2016 онд гэхэд Хятадын эдийн засгийн өсөлт 6.7 хувь байсан бол АНУ-ынх 1.6 хувь байгаа юм.  

Эдийн засгийн өсөлтийн хувьд Хятадынх бусад улсаас хамгийн өндөр үзүүлэлттэй байгааг Олон Улсын Валютын Сангийн таамаглалаас харж болно. 

PricewaterhouseCooper судалгааны байгууллагын мэдээлж буйгаар 2050 он гэхэд Хятад дэлхийн хамгийн том эдийн засагтай орон болох таамаглалыг гаргаад буй. 

Харин хоёрт нь Энэтхэгийг дэлхийн хоёр дахь том эдийн засагтай улс болох таамаглалыг дэвшүүлж, АНУ-ыг бүр гуравт жагсаажээ. 

2050 онд ямар улсууд дэлхийн хамгийн том эдийн засагтай 10 улс болох вэ гэсэн таамаглалд:

  1. Хятад
  2. Энэтхэг
  3. АНУ
  4. Индонез
  5. Бразил
  6. Орос
  7. Мексик
  8. Япон
  9. Герман
  10. Их Британи гэжээ.  

 

Эх сурвалж: WEF