Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/20-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: ТББ-аас 11-11 төв ажиллуулж эхэллээ

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 3 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Мэргэжлийн хуульчид нэгдсэн Төрийн бус байгууллагаас иргэдийн санал, гомдлыг холбогдох байгууллагуудад нь хүргэж шийдвэрлүүлэх зорилготойгоор 11-11 төвийг эргэн сэргээж, ажиллуулж эхэллээ. 

Тус төвийн нээлт өнөөдөр Нийслэлийн Хангарьд ордны ард байрлах "Гэрэл" төвийн гуравдугаар давхарт боллоо.

"11-11 төв Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн Засгийн газрын үед идэвхитэй ажиллаж байсан. Харин дараагийн Засгийн газар буюу Ч.Сайханбилэг сайдын үед унасан. Энэ үед иргэдээс ирсэн санал гомдлыг ч барагдуулах зорилготойгоор Төрийн бус байгууллагаас энэ төвийг ажиллуулж эхэллээ" гэдгийг зохион байгуулагчид хэлж байна.

Ингэснээр иргэд төр, захиргааны байгууллагуудтай холбоотой санал, гомдлоо 77121111 утсанд өгөх боломжтой боллоо.

11-11 төвд хичнээн санал гомдол ирж, хэдийг нь шийдвэрлэсэн тухай тайланг www.1111tuv.mn сайтад нийтлэх аж.

Фото: 11-11 төвийн нээлт

Гэрэл зургийг mpa.mn

 

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг