Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/20-НД НИЙТЛЭГДСЭН

МАНГО Монгол дахь хамгийн том МОНО брэнд дэлгүүрийнхээ нээлтийг хийлээ

ikon.mn
2017 оны 3 сарын 20
iKon.MN

Испанийн алдарт Манго брэнд Монгол дахь хамгийн том МОНО брэнд дэлгүүрийнхээ нээлтийг 2017 оны гуравдугаар сарын 18-ны өдөр Зайсан гудамжны Оргил стар хотхоны нэг давхарт хийлээ

 

Тус дэлгүүр эрэгтэй, эмэгтэй хувцасны төрөлжсөн тасгуудтай бөгөөд Манго брэндийн эрэгтэй коллекшн анх удаа Монголын зах зээлд ийнхүү танилцуулагдаж байна. Энэхүү тэмдэглэлт үйл явдлын нээлтийн үйл ажиллагаа бямба гаригийн 13.00 цагт эхлэв. Энэ үеэр НаноФэшн компанийн үүсгэн байгуулагч Болдын Бүжинлхам, Манго компанийн төлөөлөгч ноён Рубен Падилла Кобо, Удирдах Зөвлөлийн Гишүүн Хүрэлбаатарын Солонго, Үйл ажиллагаа хариуцсан захирал Чулуунбатын Рэнцэнханд нар нээлтийн туузыг хайчиллаа.

Нээлтийн үйл ажиллагааг Хөтлөгч Ууганаа удирдан явуулж ёслол төгөлдөр эxлүүлэн шинэ дэлгүүрийн жаврыг үргээж GUYS666 хамтлаг ая дуугаа өргөн хийлч Дээгий xөг эгшигээр олныг баясгалаа. Үүний дараа загварын сүүлийн үеийн чиг xандлагыг танилцуулан Монгол модел агентлагийн загвар өмсөгчид 2017 оны SS коллекшины хавар зуны загварыг толилуулсан билээ.

 

Зайсан даxь Манго дэлгүүр нь 1250 м2 бүхий худалдааны талбайтай, дэлxийн стандартын дагуу хамгийн сүүлийн үеийн интерьертэй Монголдоо Мангогийн “нэрийн хуудас” болохуйц хамгийн том Моно брэнд дэлгүүр гэдгээрээ олны анхаарлыг татаж байгаа юм. Хэдийгээр манай улсад нээгдэж байгаа 3 даxь салбар ч гэсэн эрэгтэй коллекци xудалдаалагдаx болсоноор xүн бүрийн сонирxолыг эрxгүй татаж байлаа.

Манго брэнд нь өөрийн загварын төслийн чадварлаг дизайнеруудын багийн ур ухаанаар бүтсэн шинэ коллекцуудаа долоо хоног тутам дэлхийн сая сая хэрэглэгчдэдээ хүргэдэг. Тус брэндийн бүтээгдэхүүний өвөрмөц загвар хийц, боломжит үнэ, хурдтай стратеги, шилдэг маркетинг нь брэндийн үнэ цэнийг байнга өсгөсөөр байдаг хэмээн мэргэжилтнүүд үнэлдэг. Тэр ч утгаараа Монгол улсад өөрийн гэсэн хэрэглэгчидтэй брэнд болж улам бүр өргөжсөөр Моно брэнд дэлгүүр үүд хаалгаа нээж байна.

Нээлтийн үйл ажиллагаанд оролцохоор олны танил эрхмүүд ирсэн бөгөөд тэд Манго брэндээс стиль имижээ тодорхойлон сонгожээ. Та ч гэсэн Манго дэлгүүрээс сонголтоо хийх боломжтой. Дэлгүүр өдөр бүр 11,00-21,00 цаг хүртэл ажиллаж байна.

Их хотод маань нэгэн шинэ брэнд дэлгүүр нээгдэж хэрэглэгчид маань дэлхийн стандартад нийцсэн үйлчилгээг дэргэдээсээ авах боломжтой боллоо.

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.