Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/20-НД НИЙТЛЭГДСЭН

Бээжингийн нийтийн бие засах газарт камер ажиллаж эхэлжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 3 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Сүүлийн үед Бээжин хотын хамгийн их хөл хөдөлгөөнтэй цэгт байрлах бие засах газраас ариун цэврийн цаас хулгайлах явдал тасрахгүй болсон байна.

Тиймээс хулгайтай тэмцэхийн тулд хотын захиргаа уг бие засах газарт хүний нүүрийг таних програмтай төхөөрөмж суулгажээ.

Одоо цаас хүссэн хүн камерны өмнө нүдний шил, малгайгаа аваад 3 секунд зогсоход 60 см урт ариун цэврийн цаас гаргаж өгөх гэнэ. Ингэснээр нэг хүн олон дахин орох боломжгүй, нэг орсон хүн есөн минутын дараа дахин цаас авах эрхтэй болно.

Гэвч зарим хүмүүс энэхүү програм нь найдвартай ажиллахгүй, цаас өгөхгүй удаан хүлээлгэх тохиолдол байгаа тухай гомдолложээ. Мөн бие засах газарт хэдэн удаа орсон хувийн мэдээлэл нь алдагдахаас болгоомжилж байгаа гэнэ.

Гэхдээ хувийн мэдээллийн хувьд зөвхөн бие засах газарт бус, нийт Бээжин даяар ийм эрсдэл байгаа юм. Бээжин хот бүхэлдээ 46,000 камераар бүрэн тоноглогдсон бөгөөд 4,300 хүнтэй цагдаагийн баг тасралтгүй ажиглаж байдаг гэнэ.

Үүнээс гадна Хятад улс аялал жуулчлалыг хөгжүүлэхийн тулд $288 тэрбумын хөрөнгө оруулалтыг “жорлонгийн хувьсгалд” зарцуулж, 100,000 бие засах газар шинээр байгуулжээ. Тэдгээрийн зарим нь дотроо телевизийн дэлгэцтэй, WiFi сүлжээтэй, ATM машинтай, буйдантай байдаг гэнэ. Бие засах газруудыг A-ээс AAA хүртэл ангилалтай хүртэл болгож байна.

 

Эх сурвалж: The Guardian