Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/20-НД НИЙТЛЭГДСЭН

Гуравдугаар сарын 22-нд улс орон даяар ГАМШГИЙН ДОХИО дуугарна

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 3 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Засгийн газрын тогтоолоор жил бүрийн гуравдугаар сарын гурав дахь долоо хоногийн Лхагва гарагийг “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” болгох шийдвэрийг гаргасан. Энэ дагуу манай улс гуравдугаар сарын 22-нд “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр”-ийг анх удаа тэмдэглэн өнгөрүүлэх юм байна.

Энэ талаар Шадар сайд У.Хүрэлсүх хэлэхдээ “Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах асуудлыг засгийн газар болон Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага дангаараа хэрэгжүүлэх боломжгүй. Иймд иргэд байгууллага, идэвхтэй хамтарч ажиллах зайлшгүй шаардлагатай. Тиймээс үндэсний хэмжээний хөдөлгөөн зохион байгуулна” гэжээ.

Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдрийн 16:00 цагт улс орон даяар гамшгийн дуут дохио дуугарах бөгөөд зарлан мэдээллийн дадлага сургуулилалт зохион байгуулах аж.