2017/07/23
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,422.49₮
B30
УЛААНБААТАР
26°
|
12°
B30
УЛААНБААТАР
23°
|
12°
B30
УЛААНБААТАР
25°
|
12°
16:00
S32
23°
17:00
S32
24°
18:00
S32
24°
19:00
S32
23°
20:00
S32
21°
21:00
S32
19°
22:00
S44
17°
23:00
S44
15°
00:00
S44
14°
01:00
S28
13°
02:00
S28
13°
03:00
S28
13°
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/03/20 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

О.Лхагвадорж: Барилгын материалын үйлдвэрийг бүсчилж хөгжүүлэх нь чухал

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 3 сарын 20
Сурталчилгаа

-Нийслэлээс 1,000 гаруй км-ийн алсад орших баруун бүсийнхний хэрэгцээг бүрэн хангахуйц үйлдвэр баригдана-

 Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт баруун аймагт цементийн үйлдвэр барих асуудал багтсан билээ. Тэгвэл “Вестерн Холд” ХХК нийслэлээс алслагдсан баруун бүсийн цементийн хэрэглээг хангах хүч чадалтай бага оврын үйлдвэр барих төсөл хэрэгжүүлэхээр зэхэж байна. Тус төслийг баруун бүсийн хэрэглэгчдээс гадна мэргэжлийн холбоод ч дэмжиж байгаа аж. Яагаад заавал баруун бүсэд цементийн үйлдвэр шаардлагатай вэ, түүхий эд, зах зээлийн нөөц боломжийн талаар “Монголын Барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо”-ны гүйцэтгэх захирал, Монгол Улсын зөвлөх инженер О.Лхагвадоржтой ярилцлаа. 


-Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт үйлдвэрийг бүсчилж хөгжүүлэх асуудал тусгагдсан. Тухайлбал, барилгын материалын үйлдвэрлэлийн тухайд сонирхмоор байна? 

-Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойш буюу Дэд бүтцийн яамнаас Барилга хот байгуулалтын яам тусгаарласнаас эхлээд барилгажилт  тэр дундаа барилгын материалын үйлдвэрлэлийн талаар үе үеийн Засгийн газар тодорхой бодлого хэрэгжүүлж ирсэн. Үүний нэг нь цементийн болон арматурын үйлдвэр буюу барилгын голлох  материалын үйлдвэрлэлийг дэмжих асуудал байсан. Тухайлбал, 2008-2012 оны Засгийн газрын үед “Монгол Улсад барилгын материалын үйлдвэрийг хөгжүүлэх мастер төлөвлөгөө” гэх бодлогын хөтөлбөрийг боловсруулсан. Тэр төлөвлөгөөг  манай холбоо тухайн үеийн Барилга хот байгуулалтын яамны захиалгаар боловсруулж байлаа.

Төлөвлөгөөнд барилгын материалын үйлдвэрийг бүсчлэн хөгжүүлэх, төмөр замын магистрал шугамын дагуу байрлаж буй улсын төсвийн хөрөнгөөр нөөц нь батлагдсан  шохойн чулууны  томоохон ордуудыг түшиглэсэн цементийн үйлдвэрүүдийн заримыг нь өргөтгөх,  Дорноговь аймагт байрлах ордуудыг түшиглэсэн шинэ үйлдвэр барих төлөвлөгөөг боловсруулж, амжилттай хэрэгжсэн юм. Дараа, дараагийн Засгийн газрын үед ч гэсэн үйлдвэрийг бүсчилж хөгжүүлэх асуудал, ялангуяа баруун аймагт цементийн үйлдвэр барьж, байгуулах тухай яригдаж ирсэн.  

Харин энэ удаагийн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт албан ёсоор тусгасанд баяртай байна. Ер нь үйлдвэрийг  бүсчилж хөгжүүлэх нь чухал. Жишээ нь нийслэлээс 1,000 гаруй км алслагдсан баруун бүст цементийн үйлдвэр барих зайлшгүй шаардлага бий. 

-Ховд аймагт “Вестерн Холд” ХХК цементийн үйлдвэр барих төсөл хэрэгжих асуудал одоогоос 10 гаруй  жилийн өмнө яригдаж байсан шүү дээ? 

-Тиймээ, баруун бүст тэр тундаа Ховд аймагт цементийн үйлдвэр барих  тухай гэнэт өнөөдөр ярьж байгаа юм биш л дээ. Одоогоос 10 гаруй жилийн өмнөөс л яригдаж ирсэн асуудал. Ховд аймгийн Буянт сумын нутагт баруун бүсийн барилга, барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор “Вестерн Холд” ХХК жилдээ 350 мянган тн портланд цемент үйлдвэрлэх хүчин чадалтай дэвшилтэт технологи бүхий хуурай аргын үйлдвэрийг барьж ашиглалтад оруулах төсөл боловсруулсан. Улмаар  холбогдох бичиг баримт, ТЭЗҮ-г БХБЯ-ны Мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулан, Ховдын Шохойтын ордын зөвшөөрөл /лиценз/-ийг аван, холбогдох бэлтгэл ажлуудыг эхлүүлээд байна.

Хамгийн гол нь томоохон барилга байгууламжид шаардагдах  чанар стандартын шаардлагад нийцсэн цементийг эх орондоо хуурай аргаар буюу хамгийн бага ус хэрэглэдэг технологиор үйлдвэрлэхээр зорьж байгаа юм. Тус цементийн үйлдвэр нь бүрэн автоматчилагдсан, бохир усныхаа 90 хувийг  дахин ашиглах болон хаягдал дулаанаас цахилгаан үүсгэх орчин үеийн ололтыг бүрэн нэвтрүүлсэн үйлдвэр байх бөгөөд тоосжилт болон хүлэмжийн хийн ялгаруулалтын хэмжээ европ стандартын шаардлага хангасан, түлш зарцуулалт бага зэрэг байгаль орчинд нөлөө багатай эко үйлдвэрлэл, эко технологи юм. 

-Хөрөнгө оруулалтын асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?

-Хөрөнгө оруулалтыг гурван жилийн хугацаанд үе шаттайгаар төлөвлөсөн бөгөөд үйлдвэрийн тоног төхөөрөмж, барилга байгууламж, инженерийн байгууламжийг төлөвлөгөөт графикийн дагуу барьж байгуулан, үйлдвэрийг 2019 онд бүрэн ашиглалтанд оруулж бүтээгдэхүүнээ зах зээлд гаргаж эхэлнэ. 

-Улсын хэмжээнд цементийн томоохон үйлдвэрүүд ашиглалтад орчихлоо. Яагаад заавал баруун бүст цементийн үйлдвэр барих шаардлагатай гэж? 

-Энэ төслийн зорилт нь Монгол Улсын  алслагдсан баруун хязгаарт амьдарч, ажиллаж буй иргэд, үйлдвэрлэгчдийн хэрэгцээг хангах юм. Түүнээс биш улсын хэмжээнд хэрэгжиж буй мега төслүүдтэй, бусад том үйлдвэрүүдтэй өрсөлдөх шаардлагагүй. Нийслэлээс 1,000 гаруй км-ийн алсад баруун бүсийн иргэд, хөдөлмөрчид ажиллаж, амьдарч байна. Энгийнээр бодоод үзэхэд өнөөдөр Улаанбаатар хотод тонн тутам нь 150-160 мянган төгрөгөөр зарагдаж буй цементийг  Ховд, Завхан, Баян-Өлгий, Говь-Алтай руу тээвэрлэхэд үнэ нь нэг дахин нэмэгдэж хэрэглэгчдийн гарт хүрдэг.

Түүнээс гадна Монгол шиг улирлын чанартай бүтээн байгуулалт өрнөдөг улсад холоос барилгын материалаа тээвэрлэнэ гэдэг цаг хугацааны хувьд ч алдагдалтай. Түүнээс гадна Ховд аймагт цементийн гол түүхий эд болох шохойн чулуу, шаврын том ордууд бий. Тэгэхээр түүхий эдийн хувьд асуудалгүй болчихож байгаа юм. Баруун аймгийн хэрэглэгчид Ярантын боомтоор БНХАУ-ын Урумч хотоос цемент импортолдог бөгөөд  мөн л  цементийн үнэ нь өндөр байдаг. Тэгээд ч өнгөрсөн онд цементийн импортын татварыг 20 хүртэлх хувиар нэмэгдүүлсэн нь цаашид импортын цементээр бүтээн байгуулалт хийх боломж хомс болж байгаа юм.

Харин эрэлтийн тухайд 2014 оны байдлаар баруун бүсийн хэмжээнд цементийн хэрэгцээ 146.7 мянган  тонн, 2015-2016 онд 180 мянган тн байсан. Үүний 60 хувийг Улаанбаатар  хотоос тээвэрлэдэг бол  40 хувийг  баруун хилийн  боомтоор импортлож буй албан ёсны тоо баримт байна.  Цаашлаад нэг аймгийн жилийн хэрэгцээ дунджаар 40-45 мянган тонн байх бөгөөд  баруун бүсийн аймгуудын цементийн нийт хэрэгцээ жилд 250-350  мянган тонн байх урьдчилсан судалгаа бий.

Мөн баруун бүсийн аймгуудын 2015-2025 оны Хөгжлийн хөтөлбөрүүдэд хот байгуулалтыг оновчтой зохион байгуулах, дэд бүтцийг эрчимтэй хөгжүүлэх, дэвшилтэт болон технологийн багтаамж өндөртэй, байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэлийг түлхүү дэмжих, өндөр технологи бүхий аж үйлдвэрт түшиглэсэн эдийн засгийг бий болгох, эдийн засгийн хөгжлийг түргэсгэх гол нөхцөл болох улсын чанартай авто зам, замын байгууламжууд, ард иргэдийг бүрэн орон сууцжуулах, орчин үеийн харилцаа холбоо, зам тээвэр, ложистик, эрчим хүчний дэд бүтцийг сайжруулах асуудал тусгагдсан байгаа. Энэ бүх хэрэгцээ шаардлагаас  харвал баруун бүсэд бага оврын цементийн үйлдвэр барих нь чухал.  

-Түүхий эд, дэд бүтцийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ? 

-Үйлдвэрийн байршлын хувьд эрчим хүчний төвлөрсөн шугам, баруун аймгуудын авто замын сүлжээн дээр байрлах газар баригдах юм. Өөрөөр хэлбэл, дэд бүтэц, эрчим хүч зэрэг бүх асуудлыг шийдвэрлэх боломжтой. Тиймээс энэ төслийг хэрэгжүүлэхэд төр засгаас анхаарал хандуулж, гадаад хөрөнгө оруулалт татах тал дээр дэмжлэг үзүүлэх хүсэлт тавьсан. Мэргэжлийн холбооны хувьд анхнаасаа энэ төслийг дэмжиж байгаа. Түүхий эдийн хувьд Ховд аймагт цементийн гол түүхий эд болох шохойн чулуу, шаврын орд нь байгаа учраас боломжтой. 

-Үйлдвэр ашиглалтад орсноор бүс нутгийн хэмжээнд ажлын байр нэмэгдүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой болов уу? 

-Мэдээж тэгэлгүй яахав. Орон нутагт шууд болон шууд бусаар 300-350 хүний ажлын байрыг шинээр бий болгоно. Түүнчлэн улсын сан хөмрөгт ойрын 10 жилийн хугацаанд 60-70  тэрбум төгрөгийн татвар, хураамж төлнө.

Баруун бүсийн хөгжлийг түргэтгэх, нэмүү өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүнээр баруун бүсийн зах зээлийг бүрэн хангаж, валютын гадагш чиглэлтэй урсгалыг саармагжуулан,  импортийг орлох бүтээгдэхүүнийг эх орондоо үйлдвэрлэнэ.

Орон сууц, зам барилгын ажлын бүтээн байгуулалтанд бодит дэмжлэг үзүүлнэ. Орон нутгийн төсвийн орлогыг нэмэгдүүлэх зэрэг тал бүрийн ач холбогдолтой. Нэг ч гэсэн Монгол хүн эх орондоо бүтээн байгуулалт өрнүүлж, эдийн засгийн хүндрэлтэй байгаа энэ цаг үед орон нутагт ажлын байр нэмэгдүүлнэ гэдэг нь чухал гэж үзэж байгаа.  

x