Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/20-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас мэдээлэл хийнэ

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 3 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Налайхын нүүрсний уурхай, 2016 Гэрэл зургийг MPA.mn

Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд

10:30 цагт "Нээлттэй нийслэл" мэдээллийн цагт Баянзүрх дүүргийн ЗДТГ-ынхан оролцоно. 

Төрийн ордны Их танхимд

11:00 цагт Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат төрийн албан хаагчидтай уулзалт хийнэ.

МЗХ-ны урд талбайд

11:00 цагт Улаанбаатар дахь Баян-Өлгий аймгийн Залуучуудын Холбоо "Казак ёс заншилыг сурталчилах" өдөрлөг зохион байгуулна. 

УУХҮЯ-нд

11:00 цагт Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас Монгол улсын геологи, хайгуулын салбарын асуудлаар хэвлэлийн бага хурал зохион байгуулна.

Тусгаар тогтнолын ордонд

11:00 цагт "20-р зууны Монголын уран зохиол" номын нээлт болно. 

МҮЭСТО-нд

11:30 цагт Ардчилсан намын Дотоод сонгуульд өрсөлдөхөөр бүртгүүлсэн 565 хүнд нэр дэвшигчийн үнэмлэхийг гардуулна.

Хангарьд ордны баруун талд

11:30 цагт 1111 төвийн нээлт болно.

Монгол Ньюс мэдээллийн төвд

12:00 цагт Монголын неврологийн нийгэмлэгээс энэ сарын 25-нд болох олон улсын Эпилепсийн эсрэг өдөрт зориулж "Эпилепсийн өдөрлөг" зохион байгуулах талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ.

Эрчим хүчний зохицуулах хороонд

17:00 цагт Монгол Улс “Эрчим хүчний хэмнэлтийн үндэсний хөтөлбөр”-тэй болох талаар мэдээлэл хийнэ.