Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/19-НД НИЙТЛЭГДСЭН

Амжилттай бизнесмэнүүдийн дотор хадгалагдаж явдаг 15 зовлон

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 3 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Алдар нэр, эрх мэдэл, эд баялаг, ажлын амжилт хүнд аз жаргал авчирдаг гэсэн ойлголт түгээмэл. Тэгвэл Стэнфордын Их Сургуулийн багш бөгөөд удирдах ажилтнуудад сургалт зөвлөгөө өгдөг эксперт Ширзад Чэмин өөрийн цуглуулсан сонирхолтой мэдээллийг хүмүүстэй хуваалцсан байна.

Тэрээр бизнес нь амжилттай яваа 100 компанийн гүйцэтгэх захирал, ерөнхийлөгч нараас нэрээ нууцлах нөхцөлтэйгээр “хэнтэй ч хуваалцалгүй дотоод сэтгэлдээ хадгалж явдаг нэг нууц”-аа бичиж өгөхийг хүссэн байна.

Тэдгээрээс хамгийн их давтагдсан 15 нууцийг Чэмин жагсааж үзүүлжээ.

  • Бизнесийн удирдагчийнхаа хувьд алдаа гаргахаас айдаг
  • Дотоод сэтгэл амар амгалан байх нь ховор
  • Хэт ажиллаж, стресст автсанаас эрт нас барахаас айдаг
  • Ганцаардаж, гуниглаж, ямар ч эмчилгээ үр дүнгээ өгөхгүй байна
  • Эргэн тойрныхон бүгд намайг үнэлж, шүүж байгаатай байнга тэмцдэг
  • Ганц хүүтэйгээ хэрхэн ойр дотно байх учраа олохгүй байна
  • Өөртөө итгэлтэй байгаа мэт байнга жүжиглэдэг
  • Яагаад гэдгийг мэдэхгүй ч би өөрийгөө сүйтгэж байна
  • Өөрийгөө үзэн ядаж байна
  • Шунал хүслээ хязгаарлаж чадахгүй байна
  • Өөрийгөө үе үе луйварчин мэтээр төсөөлөх болсон
  • Миний материаллаг хүсэл хүүхдүүдэд минь муугаар нөлөөлж байна
  • Стресстэй тэмцэхийн тулд архи, мансуурах бодис хэрэглэдэг болсон
  • Нэг жилийн хугацаанд бүхнийг орхиод ганцаараа байхыг хүсэж байна
  • Ойр дотны хүнгүй, ганцаардаж нас барсан аавынхаа түүхийг давтмааргүй байна

Нэг үгээр хэлбэл ажлын амжилт ямар үнээр олддогийг энэхүү судалгаа харуулж байгаа юм.

 

Эх сурвалж: Quartz