Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/18-НД НИЙТЛЭГДСЭН

Зарим офицер, ахлагч нарыг шагнаж урамшууллаа

С.Бадрал, iKon.mn
2017 оны 3 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 96 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан зарим офицер, ахлагч нарыг нийслэлийн болон төрийн одон медалиар шагнав. Шагналыг НИТХ-ын дарга Ц.Сандуй, нийслэлийн Засаг даргы орлогч Д.Энхтөр, нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, НЗДТГ-ын дарга М.Отгонбаяр, НИТХ-ын нарийн бичгийн дарга М.Буяндэлгэр нар гардуулан өглөө.

  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Цэргийн хүндэт медалиар” БЗД-ийн ЗДТГ-ын Цэргийн штабын дайчилгааны офицер, дэд хурандаа Ш.Бат-Өлзий, Багануур дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын  тоо бүртгэлийн офицер, ахмад Ц.Ганхуяг, СХД-ийн ЗДТГ-ын Цэргийн штабын Мэдээллийн аюулгүй байдлын офицер, ахмад Д.Оюунчимэг нарыг,
  • Батлан хамгаалахын сайдын 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн Б/12 дугаар тушаалаар “Дайчин алдар-III” медалиар Хан-Уул дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын шуурхай албаны ахлагч, ахлагч М.Төрмандах
  • “Эх орны төлөө-I хүндэт тэмдэг”-ээр Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын мэдээллийн аюулгүй байдлын офицер, ахмад Б.Чимэд      
  • “Эх орны төлөө-III хүндэт тэмдэг”-ээр Хан-Уул дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын дайчилгааны офицер, ахмад Н.Насанбат нарыг,
  • Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын тушаал Дэд хурандаа цолоор Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын дайчилгааны офицер, хошууч Ш.Бат-Өлзийг.

Мөн Ахлах ахлагч цолоор Хан-Уул дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын шуурхай албаны ахлагч, ахлагч М.Төрмөнх нарыг, Нийслэлийн Засаг даргын захирамжаар “Нийслэлийн тэргүүний ажилтан цол, тэмдэг”-ээр БХЯ-ны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, хурандаа Д.Ганхуяг, Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Даваадорж, БХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны газрын ахлах мэргэжилтэн М.Мөнхбаярыг шагналаа.

Түүнчлэн “Нийслэлийн Засаг даргын жуух бичиг”-ээр Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын дайчилгааны офицер, дэд хурандаа Д.Төмөрбаатар, БХЯ-ны Төрийн захиргааны газрын ахлах мэргэжилтэн, ахмад Б.Энхтөвшин, Багануур дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын мэдээллийн аюулгүй байдлын офицер, ахлах дэслэгч Ч.Жаргалсайхан нар тус тус шагнагдлаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.