Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/17-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Маралмаа, Т.Цогт нарт холбогдох хэргийн шүүх хурал хойшлогдлоо

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 3 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Дөрвөн настай бяцхан охиныг зодож хөнөөсөн гэх Г.Маралмаа, Т.Цогт нарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр 13:30 цагт товлогдсон байсан юм.

Гэвч шүүгдэгч Г.Маралмаагийн өмгөөлөгч н.Мандал ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралд ирээгүй байна. 

Иймээс шүүгдэгчийг өмгөөлүүлэх эрхээр хангах үүднээс шүүх хуралдааныг дөрөвдүгээр сарын 4-ний өдрийн 10:00 цаг хүртэл хойшлууллаа.

Өмнө нь Г.Маралмааг дагавар охиноо зодож, биед нь хүнд гэмтэл учруулж, амь насыг нь хөнөөсөн хэмээн үзэж 23 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Харин талийгаач охины төрсөн эцэг Т.Цогтыг гэм буруугүй хэмээн хэргийг хэрэгсэхгүй болгоод байсан юм. 

Гэвч уг хэрэгтэй холбоотой шинэ нөхцөл байдал илэрч, хорих ялаа эдэлж буй Г.Маралмаа Т.Цогтын эсрэг гомдол гаргаснаар Г.Маралмаа, Т.Цогт нарт холбогдох хэргийг УМБГ-ын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс дахин сэргээн шалгажээ.