2017/07/23
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,422.49₮
B30
УЛААНБААТАР
26°
|
12°
B30
УЛААНБААТАР
23°
|
12°
B30
УЛААНБААТАР
25°
|
12°
16:00
S32
23°
17:00
S32
24°
18:00
S32
24°
19:00
S32
23°
20:00
S32
21°
21:00
S32
19°
22:00
S44
17°
23:00
S44
15°
00:00
S44
14°
01:00
S28
13°
02:00
S28
13°
03:00
S28
13°
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/03/17 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Удаан яригдсан ЭВХДЭГ гар утсаа Самсунг энэ онд гаргаж магадгүй

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 3 сарын 17
IKON.MN

Гар утасны салбарт хамгийн удаан яригдаж байгаа сэдэв бол Самсунгийн эвхдэг гар утас гэж болно.

Эвхэж, дэлгэж болдог ухаалаг гар утасны тухай яриа домог мэт яригддаг ч одоо болтол биетээр харсан хүн байхгүй. Тэгвэл саяхан Өмнөд Солонгосын Korea Herald сонинд бичсэнээр Самсунг ийм гар утсыг энэ оны сүүлээр танилцуулж магадгүй болжээ.

Сонинд мэдээлснээр эвхдэг гар утасны туршилтын загварыг ойрын хүрээний түншүүддээ өгч хэрэглүүлж, санал хүсэлтийг нь авч байгаа гэнэ. Цөөн тооны загварыг 2017 оны сүүлээр зах зээлд гаргасны дараа 2018 оны эхээр масс үйлдвэрлэлд шилжүүлэх тухай мөн мэдээлсэн байна.

Эвхдэг гар утас нь хэрэглэх үедээ том дэлгэцтэй болдог, хэрэглээгүй үедээ халаасанд хийхэд авсаархан байхаар бүтээгдэх юм. Өнгөрсөн хоёрдугаар сард болсон Mobile World Congress чуулганы үеэр цөөн туршилтын загварыг томоохон гар утасны операторуудад үзүүлсэн гэсэн мэдээлэл бас таржээ.

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Самсунг компани ийм эвхдэг гар утасны патент авсан тухай бичиг баримт дэлгэгдсэн юм. Уг материалд үзүүлсэн зураглалыг энд үзүүлэв.

 
Эвхсэн үедээ
 
Дэлгэсэн үедээ

Гэхдээ патент авна гэдэг нь яг ийм бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр болсон гэсэн үг биш юм. Ядаж л ийм санаа байгааг нь илэрхийлж байна.

 

Эх сурвалж: Techinsider

 

x