Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/17-НД НИЙТЛЭГДСЭН

Нийслэлийн хэмжээнд зөвшөөрөлгүй 23 барилга, ашиглагдаагүй долоон ухсан нүх байна

Г.Цэнд-Аюуш, iKon.mn
2017 оны 3 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлд баригдаж буй зөрчилтэй барилга байгууламж, шар усны үер далан сувгуудад хийгдсэн хяналт шалгалтын талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Хяналт шалгалтын дүнгээр Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар барилга угсралтын үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлгүй 23 барилга, хоёр ба түүнээс дээш жил үйл ажиллагаа явуулаагүй 7 ухсан нүх байгаад шалгалт хийж, арга хэмжээ авсан байна.

Нийслэлийн дэд бүтцийн Хяналт шалгалтын хэлтсийн дарга Н.ГантулгаНэгдүгээрт, эхний ээлжинд 23 барилга байгууламжийн ажлыг гүйцэтгэсэн байгууллагуудын тусгай зөвшөөрлүүдийг цуцлуулах, 7 газрыг булуулах болон газрынх нь эрхийг цуцлуулах арга хэмжээг авч ажиллах үүрэг чиглэл, шийдвэрүүд гарсан.

Цаашид зөвшөөрөлгүйгээр барилга байгууламжийн ажил эхэлсэн тохиолдолд газрын гэрээн дэх газар эзэмших эрхийг ямар нэг саналгүйгээр шууд цуцална гэдэг заалтыг газрын гэрээнд тусгаж, оруулах үүрэг чиглэлийг Нийслэлийн газрын албаны даргад өгч байгаа.

Хоёрдугаарт, 2017 оны хоёрдугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан Ажлын хэсэг Нийслэлийн хэмжээнд байгаа үерийн усны барилга байгууламж, далан сувгуудыг хоёрдугаар сарын 21-22-ны өдрүүдэд шалгаж, үерийн хамгаалалтын байгууламжийн хамгаалалтын зурваст 1,279 айл өрх, 279 аж ахуйн нэгж өнөөдрийн байдлаар байрлаж байгаа гэсэн зөрчил гарсан байна.

Үерийн усны далангаас 10 метрээс багагүй зайг хамгаалалтын бүсэд авч байх ёстой бөгөөд ямар нэгэн барилга байгууламж, айл өрх байж болохгүй. Гуравдугаарт, дулааны улирал эхэлж, барилга болоод дэд бүтцийн ажлууд эхэлнэ.

 
Гэрэл зургийг mpa.mn
Үүнтэй холбоотойгоор гүйцэтгэгч, захиалагч,  хяналт тавьж ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагууд холбогдох хууль тогтоомжуудаа судалж, ажлын чанар, техник хөдөлмөрийн аюулгүй байдал дээр онцгой анхаарч ажиллах нь зүйтэй гэдгийг ард иргэд, аж ахуйн нэгжүүдэд анхааруулж байна” хэмээн тайлбарлалаа.
Зөвшөөрөлгүй 23 барилга байгууламжийн жагсаалт, байршил
  1. Сонгинохайрхан дүүрэг 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол 8В байрны хойд талд,
  2. Баянгол дүүрэг 20-р хороо Нийслэл өргөө ХХК-н хойд талд,
  3. Баянгол дүүрэг 16-р хороо Гандангийн 60 айлын орон сууцны баруун хойд талд,
  4. Баянгол дүүрэг 6-р хороо Сувилагчийн сургуулийн хойд талд,
  5. Сонгинохайрхан дүүрэг 17-р хороо 32 дугаар байрны хойд талд,
  6. Баянгол дүүрэг 20-р хороо Тэц-4 Станцын урд, Хорих ангийн зүүн хойд талд,
  7. Хан-Уул дүүрэг 11-р хороо Хүннү хорооллын урд талд,
  8. Баянгол дүүрэг 11-р хороо Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн баруун талд,
  9. Баянгол дүүрэг 20-р хороо 47 цэцэрлэгийн урд талд,
  10. Баянгол дүүрэг 11-р хороо Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн урд талд,
  11. Баянзүрх дүүргийн 4-р хороо 0124-р цэргийн ангийн зүүн урд талд,
  12. Баянгол дүүрэг 11-р хороо Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн урд талд,
  13. Баянзүрх дүүргийн 8-р хороо Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн баруун хойд талд,
  14. Хан-Уул дүүрэг 10-р хороо Чингис хаан нисэх онгоцны буудлын урд талд,
  15. Баянгол дүүрэг 5-р хороо Эмнэлэгийн замын урд талд,
  16. Хан-Уул дүүрэг 11-р хороо Зайсан толгойн баруун хойд талд,
  17. Баянгол дүүрэг 20-р хороо Геологийн төв лабораторын баруун урд талд,
  18. Баянзүрх дүүрэг 14-р хороо Халдварт өвчин судлалын үндэсний төвийн зүүн талд,
  19. Хан-Уул дүүрэг 11-р хороо Зайсан толгойн урд талд,
  20. Баянгол дүүрэг 6-р хороо 3 дугаар эмнэлэгийн хойд талд,
  21. Баянгол дүүрэг 20-р хороо 19 дүгээр сургуулийн урд талд,
  22. Баянзүрх дүүрэг 5-р хороо Жуков хотхон орон сууцны 49 \a\-p байрны баруун талд,
  23. Баянзүрх дүүрэг 5-р хороо Жуков хотхон орон сууцны 49 \а\ -р байрны баруун талд.
Үйл ажиллагаа явуулаагүй 7 ухсан нүх, байршил
  1. БГД-ийн 2-р хороо, Гранд плазагийн зүүн талд,
  2. СБД-ийн 4-р хороо, НЗД-ийн 2010 оны наймдугаар сарын 20-ны 581 дугаартай шийдвэртэй газар,
  3. БГД-ийн 8-р хороо, НЗД-ын 2008 оны 298 дугаартай захирамжтай газар,
  4. БГД-ийн 8-р хороо, НЗД 2003 оны 283 дугаартай захирамжтай газар,
  5. БГД-ийн 13-р хороо, НЗД-ын 2011 оны тавдугаар сарын 30-ны өдрийн 440 дугаарын захирамжтай газар,
  6. БГД-ийн 6-р хороо, НЗД-ийн 2011 оны хоёрдугаар сраын 11-ний 143 дугаартай захирамжтай газар
  7. СБД-ийн 8-р хороо, НЗД-ийн 2010 хоёрдугаар сарын 2-ны А/101 захирамжтай газар. 

Цаашид авах арга хэмжээний санал

  • Нийслэлийн нутаг дэвсгэрт эзэнгүй байгаа үерийн ус зайлуулах далан суваг, Авто замын доогуурх ус гаргууруудыг “Геодези, усны барилга байгууламжийн газар” ОНӨААТҮГ-т хариуцуулж, эзэнжүүлэх,
  • Үерийн хамгаалалтын зурваст хогийн цэг байрлуулахгүй байх талаар дүүрэг, хороодод УБ хотын Ерөнхий менежерийн мэдэгдэл гаргаж, хүргүүлэх,
  • Хүйтний улиралд байнга хальдаг булаг шандны усыг зайлуулах шийдлийг гаргаж, инженерийн байгууламжийг барих ажлыг яаралтай хэрэгжүүлэх шаардлагатай байна.