Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/17-НД НИЙТЛЭГДСЭН

Европа лиг: Манчестер Юнайтед шөвгийн наймд шалгарлаа

Б.Болорсүх, iKon.mn
2017 оны 3 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн шөнө Европа лигийн шөвгийн 16 багийн сүүлийн тоглолтууд нэгэн зэрэг болж, Манчестер Юнайтед клуб ОХУ-ын Ростов клубийг 1:0 онооны харьцаагаар хожиж, дараагийн шатанд шалгарлаа. Өмнөх тоглолтод талбайд нь тэнцээд байсан “Улаан чөтгөр”-үүд Ростовыг Олд Траффорд цэнгэлдэх хүрээлэндээ хүлээн авсан юм.

Тоглолт эхнээсээ Манчестерийн талд байсан гэхэд болно. Гоолын боломж, сөрөг довтолгоо, бөмбөг эзэмшилтээрээ ОХУ-ын клубээс харьцангуй илүү байсан юм. Гэсэн ч тоглолтын эхний үед гоол орсонгүй. Тоглолтын хоёрдугаар үед хоёр баг харилцан довтлолцож байсан ч гоол орохгүй л байлаа. Гэтэл тоглолтын 70 дахь минутад Златан Ибрагимовичийн дамжуулалтыг Хуан Мата “чулуу” болгож эздэд давамгайллыг авчирсан юм. Гоол алдсан Ростовчууд үүнээс хойш бага ч гэсэн сөрөг довтолсон ч байндаа тусалгүй тоглолт энэ хэвээрээ өндөрлөжээ.

Ялалт байгуулсан Манчестер Юнайтед клуб Английн премьер лигт одоогийн байдлаар 49 оноотой зургаадугаар байрт бичигдэж байгаа бол ОХУ-ын дээд лигт Ростов клуб 29 оноотой наймдугаарт жагсаж байна.

Эх сурвалж: goal.com