Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/17-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: БНСУ-ын ЭСЯ-ны Консулын хэлтсээс визний журмын талаар мэдээлэл хийнэ

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 3 сарын 17
iKon.MN

Хүүхдийн ордонд

09:00 цагт "Дэгдээхэй нас" хүүхдийн бүжгийн улсын уралдаан болно.

Туушин зочид буудалд

09:00 цагт Телевизүүдийн чуулган болно.

Төрийн ордонд

09:00 цагт "Ажилсаг монгол- Хөгжлийн үндэс" Германд төгсөгч 1000 төлөөлөгчийн чуулга уулзалт болно.

ХХААХҮЯ-ны хурлын танхимд

09:00 цагт "Малын гоц халдварт өвчний нөхцөл байдлын үнэлгээ, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ" сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг зохион байгуулна. Хэлэлцүүлэгт мал эмнэлгийн байгууллагууд болон эрдэмтэд оролцоно.

Хууль зүйн үндэсний хүрээлэнд

09:20 цагт Хүн худалдаалахтай тэмцэх үндэсний хөтөлбөрийг танилцуулах нээлттэй хэлэлцүүлэг болно.

ХЗДХЯ-нд

10:00 цагт ХЗДХЯ-наас уламжлал болгон зохион байгуулдаг "Хууль төрөхийн өмнө" нээлттэй хэлэлцүүлэг болно.

НМХГ-ын хурлын танхимд 

10:00 цагт Нийслэлд баригдаж буй зөрчилтэй барилга, барилгын суурийн ухсан нүх, шар усны үер далан сувгуудуудад хийгдсэн хяналт шалгалт болон дэд бүтцийн хяналтын чиглэлээр мэдээлэл хийнэ.

MN-Мэдээллийн төвд

12:00 цагт Монголын сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчид Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож чадахгүй болсонтой холбогдуулж мэдээлэл хийнэ.

12:30 цагт Монголын үндэсний гар урлал, өрхийн үйлдвэрлэлийн бараа бүтээгдхүүнийг борлуулалтын урамшуулалтайгаар худалдах зорилготой Монголын анхны худалдааны www.xooxmongol.mn сайтын нээлтэд зориулсан хэвлэлийн хурал болно.

Нээлттэй сонсголын танхимд

12:30 цагт УИХ-ын гишүүн Ж.Батзандан цэргийн албан хаагчид болон тэтгэвэрт гарсан ахмадуудад хүндэтгэл үзүүлж шинээр батлагдсан багц хуулиудын талаар танилцуулга хийнэ. Энэ үеэр Батлан хамгаалах яамнаас холбогдох албаныхан байлцаж цэргийн тэтгэвэр тэтгэмжтэй холбоотой хэлэлцүүлгийг өрнүүлнэ.

БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-нд

15:00 цагт БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Консулын хэлтсээс байнгын визгүй зорчигчдийн хилээр нэвтрэх зөвшөөрлийг цуцлах мөн олон удаагийн визний журамд орсон өөрчлөлт зэрэг гол визний журмын талаар мэдээлэл хийнэ.