Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/16-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Улаанбаатар хотын хөрсний бохирдол ямар байна вэ?

А.Үлэмж, iKon.mn
2017 оны 3 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Хөрс нь агаарт цацагдсан хорт бодис, утаа тортог, газар дээрх хуурай нойтон хог хаягдлаар бохирддог. 

Ялангуяа хүн, амьтны хатуу ба шингэн хаягдал, ургамлын үлдэгдэл, ахуйн ба үйлдвэрийн бохир ус зэрэг нь бохирдуулагч эх үүсвэр болдог. Органик бодисын зэрэгцээгээр эдгээр бохирдолтой хамт их хэмжээний бичил биетэн хөрсөнд ордог. 

Агаарт цацагдаж байгаа элдэв хорт хийнүүд хөрсөнд бууж улмаар ургамлын нөмрөгийг устгах, усыг их хэмжээгээр бохирдуулж байгаа учраас хөрсний бохирдолт нь хотын экосистемийн бохирдолтын төлөв байдлыг тодорхойлдог.  

Нийслэлийн иргэдийн хувьд улирлын чанартай утаанаас илүү тулгамдаж буй нэгдүгээр асуудал бол хөрсний бохирдол юм.

Хөрсний бохирдлын эх үүсвэр нь гэр хорооллын жорлон, ил задгай бие засах, үхсэн мал, нохойны хүүрийг ил хаях, автомашины задгай угаалгын газар, эмнэлгийн аюултай хог хаягдал байдаг.

Иймд угаадсаа ил задгай асгахгүй байх, хогоо ил задгай хаяхгүй байх, ахуйн хог хаягдалаа зориулалтын хогийн уутанд савлаж, боож хаях, автомашинаа ил задгай угаахгүй байхыг  Нийслэлийн Эрүүл Мэндийн Газраас зөвлөж байна. 

Мөн ундны усаа баталгаатай газраас авах, усаа буцалгаж хэрэглэх, хүүхдүүдээ гадаа тоглуулахдаа ариун цэврийг сайн сахиулах, хоол идэхийн өмнө, бие зассаны дараа гараа тогтмол угааж хэвшихийг санууллаа.

Та доорх зургуудаас Улаанбаатар хотын хөрсний бохирдол ямар хэмжээнд байгааг тодоор харж болно. Зургийг Дарь-Эх, Сэлбэ гол орчмоос авав.../2017.03.16/

Гэрэл зургийг Mpa.mn 

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг