Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/16-НД НИЙТЛЭГДСЭН

Нурангид дарагдсан иргэдийг эсэн мэнд аварчээ

ikon.mn
2017 оны 3 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Налайх дүүргийн  гуравдугаар хороо, иргэн Д-гийн нүүрсний бичил уурхайд өчигдөр үдэш /2017.03.15/ нуралт үүсчээ.

Үүний улмаас уурхайн гүнд ажиллаж байсан хоёр хүн нурангид дарагдсан байна. Ослын дуудлага үдшийн 19:20 цагт ирсэн бөгөөд ОБЕГ-ын харьяа Уул уурхайн аврах ангийн 12 албан хаагч, ажиллажээ

Аврагчид нурангид дарагдсан  иргэн Д /44 настай, эрэгтэй/, Б /32 настай, эрэгтэй/ нарыг аварч, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн, дүүргийн Эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгсөн байна.

 

Эх сурвалж: Онцгой Байдлын Ерөнхий Газар