Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/16-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трамп Snoop Dogg-ийг шоронд орох ёстой гэв

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 3 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр өглөө АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп твиттер хуудсандааа рэппер Snoop Dogg-ийг шоронд орохоор үйлдэл хийсэн гэж шүүмжлэв.

Саяхны нэгэн дууныхаа видеод нэрт рэппер маань Трампыг дүрсэлсэн алиалагчийг тоглоомон буугаар буудаж байгааг үзүүлсэн юм.

 

Бүгд Найрамдах Намын сенатор Марко Рубио өнгөрсөн Мягмар гарагт энэ талаар ярихдаа “Snoop ийм зүйл хийх ёсгүй байсан юм. Манай улсад өмнө нь ерөнхийлөгч алагдаж байсан түүх бий. Тиймээс иймэрхүү зүйлд бид болгоомжтой хандах ёстой” гэжээ.

Рубио “буруу хүнд үүнийг үзүүлбэл толгойд нь буруу бодол орж ирэхийг үгүйсгэхгүй”, “хэрвээ тэгвэл жинхэнэ асуудал үүснэ” гэж ярьсан байна.

Snoop Dogg энэ видеонд Канадын BadBadNotGood хамтлаг, Kaytranada нартай хамтран “Lavender” дууны ремикс хувилбарыг дуулсан юм.

Хэл ам дагуулсан дууны видео: