Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/15-НД НИЙТЛЭГДСЭН

Дорнод аймаг хорио цээрийн дэглэмээ өнөөдөр цуцална

Б.Болорсүх, iKon.mn
2017 оны 3 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Малын гол халдварт шүлхий өвчин дэгдсэнээс шалтгаалан хорио цээрийн дэглэм тогтоогоод байсан Дорнод аймаг хорио цээрийн дэглэмээ өнөөдөр цуцална. Учир нь Дорнод аймагт хоёрдугаар сарын 22-ноос хойш өвчлөл нэмж бүртгэгдээгүй учир хорио цээрийн дэглэмийг цуцлахаар болжээ.

Одоогоор бусад хоёр аймаг буюу Сүхбаатар, Хэнтий аймгийн хорио цээрийн дэглэм хэзээ цуцлагдах нь тодорхойгүй байна. Мал эмнэлэг үржлийн газраас бидэнд ирүүлсэн мэдээллээр тодорхой шатлалтайгаар дээрх аймгуудын дэглэмийг цуцлах юм. Шүлхий өвчин дэгдсэн зүүн гурван аймагт 4.7 сая малыг вакцинжуулжээ.

Яг одоо аймгийн онцгой комисс хуралдаж байгаа бөгөөд хуралдаанаар хорио цээрийн дэглэм цуцлах эцсийн шийдийг гаргах юм.

Мал эмнэлэг, үржлийн газраас явуулсан судалгаанд 2014 оноос хойш малын гоц халдварт өвчний тоо эрчимтэй нэмэгдсэн бөгөөд 2000 оноос хойш гарсан дэгдэлтүүд бүгд БНХАУ-аас хамааралтай орж ирсэн байна.