Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/15-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд хийгдсэн хяналт шалгалтын талаар мэдээлэл хийнэ

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 3 сарын 15
iKon.MN

Барилга хөгжлийн төвд 

09:00 цагт "Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал,нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундах өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал" сэдэвт хэлэлцүүлэг болно.

Төрийн ордны "А" танхимд

09:00 цагт УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн санаачилгаар "Шинэ төрийн сэргэн мандахуй" нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулна.

Автотээврийн үндэсний төвийн хурлын танхимд

10:00 цагт Автотээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг зохион байгуулагдана. Энэ хүрээнд автотээврийн техникийн ашиглалт, тээвэр зохион байгуулалтын чиглэлээр хэлэлцүүлэг өрнүүлж, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замын талаар санал солилцож, нэгтгэх юм. 

HМХГ-ын хурлын танхимд 

10:00 цагт Агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд хийгдсэн хяналт шалгалтын талаар мэдээлэл хийнэ.

Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд

11:00 цагт Дэлхийн усны өдөрт зориулсан "Бохир ус бол ашиглагдаагүй нөөц юм" сэдэвт хэвлэлийн хурал болно.

"Монголньюс" хэвлэлийн төвд

11:00 цагт "Олимпизмыг аврах хөдөлгөөн" ТББ-аас Олимпийн хорооны хууль бус сонгуулийн тухай хэвлэлийн хурал зохион байгуулна.

Улаанбаатар зочид буудалд

11:00 цагт Нийслэлчүүдэд сүүн бүтээгдэхүүний мэдлэг олгож, амьдралын зөв дадлыг төлөвшүүлэх аяны хүрээд Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, ТББ-ууд, ОУБ-уудтай хамтран уулзалт хэлэлцүүлгийг зохион байгуулна. 

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт 

11:00 цагт "Төрийн өмчийн менежмент ба нийгмийн хариуцлага 2017" өдөрлөгийн талаар мэдээлэл хийнэ.

Зууны мэдээ "Үндэсний мэдээллийн төв"-д 

11:00 цагт Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Монголын ураг удам уламжлалын холбоо хамтран Угийн бичиг хөтлөх олон нийтийн санаачлагыг өрнүүлэх ажлыг зохион байгуулах талаар мэдээлэл хийнэ.

11:30 цагт GOOD NEIGHBORS олон улсын байгууллагаас “Хүүхдийн эрх ба хамгаалал” судалгааны үр дүнгийн талаар мэдээлнэ. 

12:00 цагт Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

Соёлын төв өргөөнд

11:30 цагт Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 96 жилийн ойг угтаж, нийслэлийн хэмжээнд батлан хамгаалах бодлого, салбарын хуулиудыг сурталчлах зорилготой "Батлан хамгаалах багц хуулиудыг сурталчлах өдөрлөг" болно.

Корперэйт Конвеншн Центрт

11:30 цагт УИХ-аар шинэчлэн батлагдсан Гамшгаас хамгаалах тухай хуулийг хүлээж авах ажиллагаа болно.

Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд

14:00 цагт "Улаанбаатар хотын агаарын бохирдол ба хорт утааг арилгах гарц, шийдэл" онол практикийн бага хурал болно.