Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/15-НД НИЙТЛЭГДСЭН

Катараас ниссэн цэргийн онгоц ослын буулт хийжээ

Б.Заяа, Зууны мэдээ
2017 оны 3 сарын 15
Зууны мэдээ
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

“Чингис хаан” олон улсын нисэх буудалд АНУ-ын цэргийн онгоц өчигдөр ослын буулт хийв. Онгоц Катар улсаас Улаанбаатарын чиглэлд нислэг үйлдэж байжээ. Нислэгийн үеэр С-17 маркийн агаарын хөлгийн дөрвөн хөдөлгүүрийн нэг нь ажиллагаагүй болсон байна. “Чингис хаан” олон улсын нисэх буудлынхан бэлэн байдлыг хангаж ажилласнаар онгоц өчигдөр 13:59 цагт ослын буулт хийжээ. Онгоц найман хүний экипажийн бүрэлдэхүүнтэй явсан байна.

Өчигдөр 21 цагийн үед Иргэний нисэхийн ерөнхий газраас тодруулахад “Чингис хаан олон улсын нисэх буудлынхан бэлэн байдлыг хангаж ажилласан. Одоо нисэх буудлын үйлдвэрлэлийн ажиллагаа хэвийн үргэлжилж байна” гэв.

Зураг