Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/15-НД НИЙТЛЭГДСЭН

М.Цэвэлмаа: АНУ-ын сурагч солилцооны хөтөлбөр миний амьдралд маш том эерэг өөрчлөлтийг авчирсан

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 3 сарын 15
Сурталчилгаа
Зураг зураг

АНУ-ын сурагч солилцооны хөтөлбөрт хамрагдсан М.Цэвэлмаатай ярилцлаа.

- EdEx боловсролын байгууллагын сурагч солилцооны хөтөлбөрт хамрагдаж амжилттай яваа сурагчдын нэг гэсэн. Баяр хүргэе. Эн тэргүүнд өөрийгөө танилцуулаач?

- Сайн байна уу намайг Мөнхжаргалын Цэвэлмаа гэдэг. Америк Монголын хамтарсан “Шилдэг” бүрэн дунд сургуулийн 12-р ангид сурдаг. Би Texas мужийн Laredo хотын J.B Alexander High School-д 2016-2017 оны хичээлийн хагас жилийн хугацаагаар суралцаж байгаад эх орондоо ирээд байна.

-Уг хөтөлбөрийн талаар хаанаас мэдээлэл авсан бэ. Энэ хөтөлбөрт хамрагдах болсон тухайгаа яриач?

- Анх АНУ-ын сурагч солилцоо хөтөлбөрийнхөө талаар сургуулийнхаа мэдээллийн самбараас олж хараад хөтөлбөр хэрэгжүүлэгч байгууллага болох EDEX дээр очиж уулзан хөтөлбөрийнхөө талаар бүхий л мэдээллийг авсан. 

Мэдээж нэн түрүүнд Англи хэлны түвшингээ ахиулж мөн дэлхийн их гүрэн, боловсролоор тэргүүлэгч улс орны соёлтой танилцан өөрийн санаа бодол, дэлхийг харах өнцгөө бага ч гэсэн өөрчлөхийг их хүссэн. Ийм учраас энэхүү хөтөлбөрийг өөрийн биеэрээ судлан сонирхож маш их эрмэлзэл, маш их зориг гарган хөтөлбөртөө хамрагдсан.

-Тэгээд л хөөцөлдөж эхлэв үү. Хөтөлбөрт хамрагдахын тулд яах ёстой вэ?

- Хамгийн түрүүнд англи хэлний түвшин тогтоох шалгалтаа өгч түвшингээ тогтоолгоод дараа нь хөтөлбөрийнхөө аппликэйшнийг бөглөж материалаа бүрдүүлсэн.
Хөтөлбөр эхлэхийнхээ өмнө АНУ-ын Аризона мужид чиглүүлэх сургалтаар очиж тэнд маш олон  орны хүүхдүүдтэй танилцан цагийг их зугаатай өнгөрөөсөн. Одоо ч тэр найзуудтайгаа холбоотой байдаг. Сургалтандаа хамрагдчихаад л зочин айлынхаа зүг хөдөлсөндөө.

-Хамгийн анх АНУ-д хөл тавихад өөрийг чинь ямар орчин хүлээж байв. Бидэнтэй Америкийн талаар анхны сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу.

- Айлынхаа хүмүүст таалагдах гээд л байдгаараа цэвэрхээн хувцаслаад л явж билээ. Манай зочин айл маань намайг их халуун дулаанаар хүлээн авч бид шууд л хоол идэхээр явсан. /Би бараг оройны 12 цагт онгоцноосоо буусан байх шүү./ “Чамайг хүлээгээд өлсөж үхэхээр шахлаа. Тийм болохоор чи хоол авж өгнө шүү” гэх мэтчилэн тоглоом хийж эхлээд л үнэхээр хөгжилтэй хүмүүс байсан. За ямар хоол идэх үү? Тэрийг идэх үү энийг идэх үү гээд л мэдэхгүй хоол танихгүй газар гээд л их байсан. Тэр үеэс эхлээд л шууд Америк соёлтой танилцаад эхэлсэндээ.

-Мэдээж, уг хөтөлбөрт хамрагдсан нь цаашид суралцахад маш их үр өгөөж өгсөн байх. Ямар туршлага хуримтлуулсан бэ?

- Миний хувьд мэс засалч болох зорилготой манай сургууль эмнэлгийн талын сургууль болохоор надад илүү ойр байсан. Мөн College-ын AP хичээлүүд үзэхийн зэрэгцээ байнгын туршилт, үйл ажиллагаа явуулж зарим үед амьтан дээр задлан ч хийх тохиолдол элбэг байдаг. Миний хувьд маш их туршлага хуримтлуулсан. Мөн бүх хичээлээ англиар үзэж ямар ч Монгол хүүхэдгүй яг л Америк хүүхэд шиг сурч боловсорч, амьдрах нь миний хувьд цааш цаашдын SAT-ийн бэлтгэлд маань маш том үр өгөөжөө өгсөн.

-Ямар нэг саад бэрхшээл учирч байв уу. Яах гэж ирэв гэж харамсах үе гарч л байсан байх даа?

 

- Яаая эхний өдөр хүнд байсандаа. Шал мэдэхгүй газар мэдэхгүй хүмүүс. Сургууль нь яг л төөрдөг байшин шиг л санагдсан. Явж байгаад л төөрчихнө. Өдрийн хоолон дээр ч ганцаараа. Хүн болгон гайхаж хараад л тэр үедээ яах ийхээ мэдэхгүй хэцүү санагдаж байсан ч одоо ингээд харахад хэцүү юм юу ч байхгүй байсан юм байна лээ. Харин ч мэдрээгүй зүйл ээ мэдэрч асуудал гарч ганцаардаж байсан ч би хэний ч тусламж туслалцаагүйгээр өөрийн биеэрээ даваад туулчихсан харин ч жаргал юм шиг л мэдрэгдэж байна даа. Хэцүү үе удаан ч үргэлжлээгүй надад одоо маш их найзууд байгаа. Хөтөлбөрөө дуусгаад эх оронлуугаа буцна гэхээр найзууд маань намайг явуулахгүй гээд л манайд амьдар, Үгүй ээ надад илүү өрөө байгаа тэнд амьдар, гуйж байна, гээд л ярьж өгсөн дөө манай найзууд. /Инээв./

Тулгарсан асуудлууд гэвэл эхлээд их ганцаардсан, эх орон, гэр бүл, найз нөхдөө их санасан. Зарим үед хүмүүсийн юу ярьж байгааг ойлгохгүй, дөнгөж ирээд чихний бөглөө гараагүй, яриаг нь барьж авч чаддагүй, айн айн л гээд байдаг байсан даа. /Инээв/ Иймэрхүү асуудал хэцүү зүйлүүд тулгарвал манай зочин аав, ээж ах дүү нар гээд бүгд л надад тусалж байсан. Эхний өдрөө өдрийн хоолоо ганцаараа идсэнээ ээждээ хэлэхэд шууд л шийдээд өгсөн. Найзынхаа хүүхэдрүү хэлээд надтай цуг хооллодог болсон.

Бас нэгэн гоё дурсамжаасаа хуваалцвал, би нэг орой гэртээ аавын найзтай хамт юм хайж байгаад утсаа унагаад эвдэлчихсэн юм. Сэтгэл өвдөөд шууд л уйлчихсан. Тэгээд аав орж ирээд яасан юу болсон бээ яагаад уйлаад байгаа юм бэ? Хэн нэгэн туслахгүй яасан юм бэ? гэхэд би аль хэдийнээ гэртээ дасчихсан яг л аавдаа эрхэлж байгаа хүүхэд шиг барьж байсан утсаа үзүүлээд унагаагаад эвдэлчихлээ гээд уйлаад л, шууд аав битгий уйл энэ чинь ерөөсөө асуудал биш би маргааш яваад л засуулчихна надад утсаа өгчих гэсэн. Би тэр үед нь үгүй ээ энэ миний алдаа байсан, танд төвөг удмааргүй байна гэдгээ хэлсэн ч  шууд л чи хэн билээ чи одоо миний охин битгий санаа зов энэ миний үүрэг би маргааш засуулчихнаа, өөр болохгүй хэцүү зүйл юу байна би туслья гээд л халуун яриа өрнүүлж билээ.

Хэрхэн суралцах хэлээ хөгжүүлэх гээд л бүх зүйл хувь хүнээс шалтгаалж байдаг гэж боддог.

Мөн Аав ээжээсээ салж ийм удаан хугацаагаар явж үзээгүй хүн чинь гав ганцаараа монголоосоо гараад л хэд хэдэн улс хот муж дамжаад хичнээн цагийн хэдэн өдрийн нислэгийг ганцаараа туулаад л ирсэндээ. Иймэрхүү олон зүйлүүдийг өөрийн биеэр даван туулж үе тэнгийхнээсээ хэд дахин илүү биеэ дааж сурсан гэж бодож байна. Би бүх зүйлийг өөрийн гараараа хийж өөрийн биеэр шийдвэр гаргадаг. Хэрхэн суралцах хэлээ хөгжүүлэх гээд л бүх зүйл хувь хүнээс шалтгаалж байдаг гэж боддог.

-Америкчуудын дунд амьдраад сураад ирэхээр маш олон ялгаатай зүйлүүд харагдаж байгаа байх. Тэр талаар ажиглагдсан зүйлээ хуваалцвал?

- Амьдрах хэв маягийн хувьд бол ялгаатай зүйл их байдаг. Монголчууд эрүүл, гэрийн хоолыг илүүд үздэг бол тэд гадуур хооллохыг илүүд үздэг гэх мэтчилэн зүйлүүд байгаа. Миний бодлоор их идэвхитэй амьдардаг хүмүүс юм шиг санагддаг. 7 хоног болгон гадуур гэр бүлээрээ зоог барих эсвэл гадаа Barbeque хийх, хүлээн авалт, төрсөн өдөр, үдэшлэг гэх зэрэг үйл ажиллагаа энд тэнд байнга л болдог. Миний хувьд тэнд очсноосоо хойш бараг 7 хоног болгон ямар нэгэн төлөвлөгөөтэй байдаг болсон. /Инээв/
Техас бол миний амьдарч байсан муж, хамгийн сайхан сэтгэлтнүүдийн муж гэхүүдээ. Дээр үед Мексик улсын нэг хэсэг байсан болохоор Мексикчүүд  ихээр байдаг надад их л элгэмсэг мэдрэгддэг. 

-Ирээдүйд хаана сурахаар төлөвлөж байна вэ. Тухайн сургуулийнхаа шаардлагыг хангахын тулд хэрхэн бэлдсэн бэ?

- Солилцоонд явахаасаа өмнө Монголынхоо Элсэлтийн Ерөнхий Шалгалтаа өгөөд АШУИС-д суралцана даа л гэж боддог байсан. Одоо ингээд харахад миний зорилго өчүүхэн байж ээ. Боломж олдвол их сургуулиа Америкт юм уу Европд суралцахаар төлөвлөж байна. Одоогоор SAT-ийн шалгалт өгөхөөр эрчимтэй бэлдэж байгаа.

-Анх явахдаа орчинд нь хэл сурвал илүү байх гэж бодсон гэсэн. Монголд болон Америкт сурсны ялгааны талаар юу хэлэх вэ? Мөн Америк Монголын боловсролын ялгааны талаар өөрийн бодлоо хувуулцахгүй юу?

-Энэ хоёр улсын боловсролын системд маш их ялгаа байгаа. Гэхдээ надад Америкийн боловсролын тогтолцоо хамаагүй илүү санагдсан. Яагаад гэвэл илүү, тухайн хүүхэд ямар хүн болох гэж байгаа түүнд нь чиглүүлэн хүүхдийн сонирхлын дагуу хичээлийг нь сонгуулдаг. Би Texas-д суралцаж байхдаа 8:00-17:00 цаг хүртэл 5 хичээлд суудаг байсан. Өөрийн түвшин мэдлэгтээ тохируулан хэддүгээр түвшингийн ямар хичээл үзэх нь цэвэр бидний сонголт байдаг. Ямарваа нэг шинжлэх ухааны хичээлүүд нь байнга практик дээр тулгуурласан, дутагдах гачигдах зүйл байхгүй, бүх зүйлээр хангагдсан сурах бололцоог бүрэн дүүрэн хангасан байдаг.

Мэдээж хэл сурахад орчноос илүү чухал зүйл гэж юу байхав. 

-Эцэст нь, үе тэнгийнхэндээ хандаж хэлэх зүйл байна уу? 

- АНУ-ын Сурагч солилцооны хөтөлбөр нь маш том зүйлийн эхлэл болж хэлийг орчинд нь илүү хялбараар сурахад туслах хамгийн том хүчин зүйл бөгөөд Амьдралдаа хийх хамгийн том хөрөнгө оруулалт чинь байх болно гэдгийг бардам хэлж чадна. Энэ боломжийг олгосон EDEX болон аав ээждээ их талархаж явдаг.

 

Эцэст нь өөрийгөө одоо эргээд нэг харвал 16 настай, ээж ааваасаа холдож үзээгүй бяцхан охин, аливааг тунгаах чадваргүй, ертөнцийг үзэх үзэл нь дутмаг, өөрийгөө ч таньж мэдээгүй байсан  санагддаг. Одоо би хэний ч өмнө ямар ч сэдвээр чөлөөтэй ярилцаж илэн далангүй өөрийгөө бусдад илэрхийлэх чадвартай, хаана яаж биеэ зөв боловсон авч явахаа мэддэг, бусдаас илүү туршлагатай мэдлэгтэй. Учир нь өмнө нь ямар нэг зүйлийг ярихаас, хийхээс айдаг байсан бол би тэр зүйлүүдийг биеэрээ сэтгэлээрээ туулаад мэдчихсэн учраас хаана ч  явахад газардахааргүй болсон.

Эцэг эхчүүд үе тэнгийхэндээ хандаж хэлэхэд амьдралдаа оруулах хамгийн том хэзээ ч харамсахааргүй хөрөнгө оруулалт байх болно гэж хэлье. Би ч гэсэн над шиг хэн нэгэн их зүйл сураад ихийг бүтээх мундаг хүн болоод эх орондоо хувь нэмрээ оруулаасай гэж хүсэж байна.

Хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг: 95098020, 70118020 дугаарын утаснаас лавлана уу. /EdEx төв/

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.