Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/14-НД НИЙТЛЭГДСЭН

“Нохойг аварч, Хятад хүнийг ид” гэсэн бичигтэй цамц Германы дэлгүүрт зарагдаж байна

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 3 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Германы нэгэн онлайн дэлгүүр “Save a dog, eat a Chinese”, “Save a shark, eat a Chinese” гэсэн бичигтэй богино ханцуйтай цамцнуудыг зарж байгаа нь Хятадуудын анхаарлыг татжээ.

Утга санаа нь нохойн мах, аварга загасны сэрвээ зэргийг хүнсэндээ хэрэглэдэг Хятад ёс уламжлалыг эсэргүүцсэн юм байна. Харин хятад хүмүүст энэ нь үндэс угсаагаар ялгаварлан гадуурхсан, доромжилсон утгатай байгаа тул Германд суугаа БНХАУ-ын элчин сайдын яам өнгөрсөн долоо хоногт дээрх барааг зарахыг зогсоохыг үйлчилгээг эрхлэгч компаниас уриалсан юм.

Гэвч өнөөдрийг хүртэл бараа нь зарагдсаар байна.

Хятадад жил бүр Юлинь хэмээх нэртэй нохойн махны наадам болдог бөгөөд энэ үеэр олон тооны нохойг нядалж, хүнс болгодог юм. Гэвч Хятадын хүн амын 69.5 хувь нь нохойн мах идэж огт үзээгүй, нохойн мах идэх нь түгээмэл уламжлал соёл биш гэж Хятадын тал тайлбарлаж байна.

Аварга загасны сэрвээг мөн Хятадад онцгой идээнд тооцдог боловч, сүүлийн жилүүдэд хэрэглээ нь буурч байгаа гэжээ. Үүний эсрэг эрх баригчид янз бүрийн арга хэмжээ авч байгаа. Тухайлбал Air China компани саяхан аварга загасны сэрвээг тээвэрлэхийг хориглодог болсон гэнэ.

 

Эх сурвалж: Mashable