Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/14-НД НИЙТЛЭГДСЭН

Хагас нүцгэн эсэргүүцлээ илэрхийлсэн гурван эмэгтэйг торгох шийдвэр гаргажээ

А.Үлэмж, iKon.mn
2017 оны 3 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр гурван эмэгтэй төв талбай дээр оффшорчдыг эсэргүүцэн хагас нүцгэн байдалтайгаар эсэргүүцлээ илэрхийлсэн.

Тэгвэл дээрх гурван эмэгтэйг шүүх хурал өнөөдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Шүүхээс тэднийг зөвшөөрөлгүй жагсаал цуглаан зохион байгуулсан гэж үзэн хүн тус бүрийг 50 мянган төгрөгөөр торгох шийдвэр гаргажээ.

Хуульд зөвшөөрөлгүй жагссан иргэдийг 14-30 хоногийн дотор баривчлах ёстой гэсэн заалт байдаг боловч эмэгтэй хүмүүс учраас баривчлахгүй торгохоор болсон аж.