Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/14-НД НИЙТЛЭГДСЭН

Интел компани автомашины салбарын чухал тоглогч боллоо

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 3 сарын 14
IKON.MN
Зураг зураг

Хүн бүхний сайн мэддэггүй Mobileye компанийг компьютерийн бичил эд анги үйлдвэрлэлийн тэргүүлэгч Интел компани $15 тэрбумаар худалдан авч байгаагаа Даваа гарагт зарлалаа.

Ингэснээр мэдээллийн технологийн томоохон компани автомашин үйлдвэрлэлийн салбарт мөн том тоглогч болох замаа тавьж байна. Интелийн процессорууд PC (Personal computing) салбарыг хувьсган өөрчилсөн бол Mobileye компани автомашины салбарт бас ийм хэмжээний хувьсгал хийх төлөвлөгөөтэй байгаа юм.

Одоогоор  Mobileye компанийн мэдрэгч, чип, програм хангамжууд автомашинуудад суурилагдаж, голдуу жолоочид туслах (driver-assistance) дэд системүүдийн үүргийг гүйцэтгэж байгаа. Дараагийн ээлжинд автомат жолоодлогын орон зайг тэд эзлэх төлөвлөгөөтэй байгаа юм.

Тус компанийн төхөөрөмжүүд 27 үйлдвэрлэгчийн 300 гаруй ялгаатай машины загварт суурилагдан зах зээлд гараад байгаа. Хамтран ажилладаг компаниудын тоонд GM, Volkswagen зэрэг томчууд багтаж байна.

Mobileye бол Израйлийн компани бөгөөд Интелийн санхүүгийн чадавх, нэр хүндийг ашиглан цаашид улам хүчирхэгжинэ гэж тооцоолж байгаа юм.

 

Эх сурвалж: VOX.com