Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/14-НД НИЙТЛЭГДСЭН

Хоккейн спортын түүхэн дэх хамгийн урт тоглолт Норвегид боллоо

Б.Болорсүх, iKon.mn
2017 оны 3 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Норвегийн дээд лигийн хасагдах шатны тоглолтод учраа таарсан Сторхамар Драгонс болон Спарта Уарриорс багууд шайбтай хоккейн төрөлд хамгийн урт тоглолтыг хийжээ.

Тэдний тоглолт нийтдээ 217 минут үргэлжилсний эцэст Драгонсчуудын ялалтаар өндөрлөсөн байна. Тоглолтын ялалтын гоолыг Драгонс багийн Жоаким Женкинс оруулж, тэд 2:1 онооны харьцаагаар ялалт байгуулсан байна. АНУ-д үүнийг хүүхдийн тоглолт гэж дүгнэж байгаа бол Норвегид үүнийг хоккейн түүхэн дэх хамгийн уйтгартай тоглолт гэж дүгнэж байна.

Дашрамд сануулахад Хойд Америкийн үндэсний хоккейн лигт хамгийн урт тоглолтыг 1936 онд Детройт Ред Уингс болон Монриал Марүүнс багууд хийж байсан бөгөөд зургаан удаа нэмэлт цаг сунгаж, улмаар Детройтчууд ялалт байгуулж байсан түүхтэй.

Эх сурвалж: bbc.com