Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/14-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Шоовдор: Шүүх шийдвэрээ үнэн зөв гаргаасай гэж хүсэж байна

Б.УЧРАЛ, iKon.mn
2017 оны 3 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан өнөөдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд болж байна.

Шүүх хуралдаан 09.30 цагт эхэлсэн бөгөөд хаалттай үргэлжилж байгаа. Энэ үеэр шүүхийн гадаа хүлээж буй хэрэгт холбогдсон Б.Содномдаржаагийн ар гэрийнхэнтэй уулзаж мэдээлэл авсан юм. Б.Содномдаржаагийн төрсөн эгч Б.Шоовдороос дараах зүйлийг тодрууллаа.


-Шүүх хуралдаан үргэлжилж байна. Таны зүгээс шүүх хуралдааны талаар ямар бодолтой байгаа вэ?

-Шүүх хуралдаан шийдвэрээ үнэн зөв гаргаж бидний дүүг эргүүлж өгөхийг маш их хүсэж байна.

-Шүүх яагаад шударга бус шийдээд байна гэж та нар үзэж байгаа юм бэ?

аалттай хурал гэдэг асуудал байна гэсэн үг. Ард түмэнд нээлттэй биш болохоор ямар ч мэдээлэлгүй байна. Мэдээлэл муутай байгаа болохоор яаж шүүж, яаж яллаад байгаагийн учир ойлгогдохгүй байна.

-Хуулийн байгууллага хэд хэдэн баримтаар нотлогдсон гэсэн тайлбар өгч байгаа?

-Энэ бүгд хилс хэрэг. Би төрсөн дүүгээ мэдэхгүй байна гэж байхгүй. Тийм учраас энэ асуудал үнэн зөв, сайхнаар шийдэгдээсэй гэж хүсэж байна.

-Ямар хүмүүс хилс хэрэгт гүтгээд байна гэж та бодож байгаа вэ?

-Ц.Амгаланбаатар л гол хүн шүү дээ. Олон жил шоронд суусан, цаазын ял авсан хүн бүх хэргийг өөртөө үүрч шоронгийн хангамжаа сайжруулдаг юм байлгүй гэж ойлгосон.

-Ц.Амгаланбаатартай танай гэр бүл хувийн ямар нэгэн сөрөг харилцаатай байсан уу?

-Ёстой мэдэхгүй юм байна. Манай гудамжинд л амьдардаг байсан хүүхэд.