Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/14-НД НИЙТЛЭГДСЭН

"Магнолиан" хамтлаг Монгол Улсаас Анх удаа "SXSW 2017" фестивальд оролцоно

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 3 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн амьд хөгжмийн нийслэлд тооцогддог АНУ-ын Техас мужийн Остин хотод гуравдугаар сарын 10-19-ний хооронд зохион байгуулагдах “South By Southwest” фестивальд инди фолк урсгалаар уран бүтээлээ туурвидаг залуу Монгол хөгжимчин Магнолиан оролцохоор болжээ.

Бүтээлч салбаруудыг нэг дор нэгтгэсэн SXSW фестиваль уран бүтээлчдэд дэлхийд гарах боломжуудыг олгодогоороо онцлогтой

Магнолиан нь Б.Дөлгөөний тайзны нэр. 2016 оны зун 6 дуутай “Famous Men” нэртэй богино хэмжээний цомгоо гаргаснаас хойш Монголын хөгжмийн ертөнц, сонсогчдын дунд өөрийн гэсэн орон зайг бий болгож чадсан юм. Мөн түүний анхны цомгийг гадаад дотоодын нэр бүхий цахим хуудсууд өндрөөр үнэлжээ.

Тодруулбал, AНУ-ын нэр хүндтэй nerdist.com-д “7-р сарын Шилдэг Цомог”-оороо нэрлэжээ. 

Магнолианы​ уран бүтээлээс:

"Өвөлжөө"



“Someday”



“The Bride & the Bachelor

“The Dream of a Ridiculous Man”

1987 оноос хойш тасралтгүй зохион байгуулагдсаар ирсэн арвин түүхтэй South By Southwest (SXSW.com) фестивальд тухайн цаг үеийн дэлхийн хамгийн шинэлэг, шилдэг хөгжимчид, дуучид, хамтлагууд, кино найруулагч, зохиолч, продюсерүүд уригдан оролцож уран бүтээлээ оролцогчдын сонорт хүргэдэг.

Түүгээр ч зогсолгүй дэлхийн шилдэг сэтгэгч, техник технологийн салбарын зохион бүтээгчид оролцон нээлтүүдээсээ танилцуулж, өдгөө дэлхийн дахинд болж буй нийгэм эдийн засгийн асуудлуудыг хөндсөн хэлэлцүүлэгүүд хийдэгээрээ алдартай. Тухайлбал өнгөрсөн жилийн интерактив салбарын хэлэлцүүлгийн нээлтийг АНУ ерөнхийлөгч асан Барак Обама нээж үг хэлсэн байдаг.

Гэрэл зургууд:

 
 
 

 

Холбоосууд:

www.magnolianmusic.com

www.facebook.com/magnolianmusic

www.twitter.com/magnolianmusic