Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/13-НД НИЙТЛЭГДСЭН

ОХУ-ын Санхүүгийн Их Сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрийн шалгаруулалт энэ сарын 19-нд болно

ikon.mn
2017 оны 3 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Оросын Холбооны Улсын Засгийн газрын дэргэдэх Санхүүгийн их сургууль “Гадаадын төгсөх ангийн суралцагч нарт зориулсан олон улсын шалгаруулалт”-ыг БСШУСЯ-тай хамтран зохион  байгуулахаар тохиролцжээ.

Ингэхдээ олон улсын хэмжээнд орос хэлний мэдлэгтэй, цаашид ОХУ-ын Боловсролын яамны тэтгэлэгтэйгээр суралцах сонирхолтой төгсөх ангийн суралцагчдын дунд шалгаруулалтыг зарласан байна.

Шалгаруулалтыг цахим хэлбэрээр бүртгэсэн бөгөөд өнөөдрийн байдлаар Монголын талаас 80 гаруй суралцагч бүртгүүлжээ.

“Гадаадын төгсөх ангийн суралцагч нарт зориулсан олон улсын шалгаруулалт” 2017 оны гуравдугаар сарын 19-ний өдрийн 10:00 цагт Монгол Оросын хамтарсан 3 дугаар сургууль дээр болох бөгөөд ОХУ-ын Санхүүгийн их сургуулийн төлөөлөл тус шалгалтыг удирдан зохион байгуулах аж.

 

Эх сурвалж: БСШУСЯ