Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/13-НД НИЙТЛЭГДСЭН

"Дэлхийн илтгэлийн өдөр"-ийг Англи хэл дээр хоёр дахь удаагаа зохион байгуулна

Б.Ану
2017 оны 3 сарын 13
iKon.MN
Зураг зураг

“Дэлхийн илтгэлийн өдөр” -ийг энэ Лхагва гарагт  хоёр дахь жилдээ зохион байгуулах гэж байна. 80 орчим оронд нэг өдөр зэрэг зохион байгуулагддаг тус үйл ажиллагааг онлайнаар 150 гаруй оронд шууд дамжуулдаг бөгөөд олон улсад цацагддаг гэдэг утгаараа бүх үйл ажиллагаа, илтгэлүүд англи хэл дээр явагддаг нь онцлог юм. 

Энэ жилийн хувьд “A voice for a better world” буюу “Илүү сайхан дэлхийг бүтээхэд өргөх миний дуу хоолой” сэдвийн дор МУИС-ийн Нэгдүгээр байрны дугуй танхимд болох гэж байна. 

Английн зохиолч, нэрт уран илтгэгч Саямон Гибсон 2014 онд “Дэлхийн илтгэлийн өдөр”-г анхлан санаачилж, үүнээс хойш жил ирэх тусам оролцогчдын тоо, олныг хамрах хүрээ нь өргөссөөр байна. Өөрсдийн амьдралд эерэг өөрчлөлт авчрах, бусдад их, бага хэмжээгээр сайн нөлөө үзүүлэх, илүү сайхан амьдрах орчныг бий болгоход энэ дэлхий дээр амьдарч буй хүн бүр үнэ цэнтэй гэдэг санааг уг үйл ажиллагаа зорилгоо болгодог юм. Хамгийн гол нь 8 настай балчраас 80 настай хөгшид ч гэсэн илтгэлийн өдөрт оролцож өөрийн санаж явдаг зүйлээ бусаддаа хүргэхэд нээлттэй аж.

Тус үйл ажиллагаанд илтгэгч болон сонирхогч гэсэн 2 байдлаар оролцох боломжтой. Энэ жил 25 илтгэгчийг бүртгэх бөгөөд нэг илтгэгчид 4-5 минутын хугацаа олгогдож байна. Эдгээр илтгэгчийн илтгэлүүд Rings.tv болон нийгмийн сүлжээ сайтуудаар шууд дамжуулагдах юм.

Бүртгүүлэх холбоос: https://goo.gl/forms/SNM2KWLDyVl4t3m42
Дэлгэрэнгүй мэдээллийг: www.facebook.com/WorldSpeechDayMongolia
Холбогдох утас: 99103558 /Зохион байгуулагч/