Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/13-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Малын сувиллын багц хүргэх цуваа орон нутгийг зорилоо

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 3 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Өвөлжилт, хаваржилт хүндэрсэн аймаг, сумдын 3,500 малчин өрхөд нийт 700,000 ам.долларын өртөг бүхий малын сувиллын багцын тусламж хүргэх цуваа Сонгино хайрхан дүүргийн Орбит дахь Улсын нөөцийн 3 дугаар агуулах байрны урдаас өнөөдөр хөдөллөө.

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас олгож буй хүмүүнлэгийн тусламжийн эхний хэсэг болох бэлэн мөнгөний буцалтгүй тусламжийг /100 ам.доллартай тэнцэх бэлэн мөнгөний/ тусламжийг цагаан сарын өмнө малчдад олгосон.

Харин хоёр дахь хэсэг болох малын тэжээл, мал эмнэлгийн анхны тусламжийн багцийг хүргэх цуваа ийнхүү орон нутгийг зорилоо.

 
Гэрэл зургийг Mpa.mn

НҮБ-ын Суурин зохицуулагч хатагтай Биата Транкман “НҮБ нь Монгол Улсын Засгийн газрын хүчин чармайлтыг дэмжин ажиллаж байна. Бэлэн мөнгөний тусламж нь малчдын нэн шаардлагатай хэрэгцээг хангах зорилготой байсан. Гэхдээ малынхаа хүч тамир, эрүүл мэнд, чанарыг сайжруулахын тулд тэдэнд нэмэлт тусламж хэрэгтэй байгаа юм. Тиймээс өнөөдрийн энэхүү малын багц эмзэг малчин өрхүүдэд тус дэм болно гэж найдаж байна” гэв.

Өнөөдрийн арга хэмжээнд Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх, Нэгдсэн Үндэстний Байгууллага, Онцгой байдлын ерөнхий газар болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны төлөөлөгчид оролцлоо.

Фото

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг