Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/13-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Сүсэгтэн олонд насны авшиг хүртээлээ

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 3 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Шинийн 14 буюу Өндөр гэгээн Занабазарын жанч халсан дүйчэн өдөр хүмүүний насны цөв, барцадыг арилгаж, насыг уртасгах, өвчин зовлонгоос ангижруулах үүднээс Монголын Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдийн хансүр, Соёлын гавъяат зүтгэлтэн, гавж Ё.Амгалан ламтан нийт сүсэгтэн олонд насны авшиг хүртээж, “Цагаан Дарь-Эх” ном айлдлаа.

Мөн энэ үеэр Гандантэгчэнлин хийдийн хурлын лам нар нийт сүсэгтэн олны засал, зан үйлийг үйлдэх, гал тахиа жилдээ бүх нийтээрээ сайн сайхан байхын тухайд ном хурж, сан даллага авсан юм.

Өндөр гэгээн Занабазар нь Бээжингийн Шарсүмд 1724 оны хаврын эхэн сарын шинийн 14-нд нирваан дүрийг үзүүлжээ. Тэр цагаас хойш эл өдрийг түүний таалал барьсан дүйчэн өдөр хэмээн тогтоож, цагаан сарын их ерөөлөөс тусгайлан үе үеийн дээдэс богдуудын ерөөлийг хурдаг уламжлалтай ажээ.
Фото: “Цагаан Дарь-Эх”-ийн Насны авшиг ном айлдах үеэр 

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг