Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/13-НД НИЙТЛЭГДСЭН

Хаврын улиралд дархлаагаа дэмжих манай гэрийн жор

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 3 сарын 13
Сурталчилгаа

Бид амьдралаа амжилтаар хэмжих дуртай. Хэр зузаан хэтэвч халаасласан, ямар брэндийн гутал өмссөн, эсвэл хэдэн давхар хаус, хаанахын ямар хороололд амьдардаг зэргээрээ дэгжирхэх хүсэлтэй болчихсон ч юм шиг. Гэтэл ийнхүү хаа хол, хөндий хоосноос эрж бэдэрсэн амжилт, аз жаргал гээч зүйл маань бидний алган дээр гялалзаж байдгийг та мэдэх үү. 

Эзэгтэй миний хувьд нарны алтан цацрагтай уралдан сэрсэн өглөө бүртээ баярладаг. Хайртай үрс, халамжит хань минь хажууд амгалан нойрсож, шинэ өдөр бүхнийг эрүүл энх, хөөр баяр дүүрэн угтах мөчүүд миний амьдралын амжилт, аз жаргал юм.

Эцэг, эх хүмүүс үр хүүхэддээ өвлүүлж үлдээх ертөнцийн чухам том бэлэг бол насан туршийн эрүүл амьдралын дадал зуршил, саруул ухаан гэж би итгэдэг. “Хайртай шүү” гэж ханьдаа, хүүхдүүддээ өдөр бүр хэлдэг шигээ тэднийхээ төлөө өөрөө зөв үлгэр дууриалал  болох учиртайг улам бүр ойлгох боллоо.

Яагаад гэвэл хүүхдүүд томчуудын идэж, ууж байгаа бүхнийг ухамсаргүйгээр даган дууриадаг юм байна. Жишээ нь, авга ах маань хийжүүлсэн ундаанд "нугасгүй" нэгэн л дээ. Түүний энэ хэрэглээнд эхнэр, хүүхэд нь ч уусан дассаар өөрөөс нь дутахгүй дуртай болчихсон. Гэтэл саяхнаас хүү нь хөл өвдөөд байна хэмээн зовиурлах болж. Эмнэлэгт үзүүлтэл ясны сийрэгжилт гэсэн онош гарсан байналээ. Эцэг эхийн буруу зуршил хүүхдүүдэд нь өвлөгдөж, эрүүл мэндээс нь "сордог"-ийн бодит нэгэн жишээ энэ.

Миний хувьд тэднээс ялгаагүй, буруу зуршлаа бяцхан үрсдээ "халдааж" байснаа бас мэдэрсэн дээ. Би импортын, дор хаяж нэг жилээс дээш хугацаанд хадгалах нөхцөлтэй шүүс,  ундаанд ухаангүй дуртай байснаа нуухгүй ээ. Гэрийнхэн маань ч үүнд дасал болчихсон байсныг яана... Хүүхдүүд минь намайг дууриагаад л өдөр бүр өнөөх ундаа, шүүснүүдийг уухгүй л бол болдоггүй юм шиг хууль тогтчихсон байлаа.

Гэтэл ингэж удаан хадгалахын тулд их хэмжээний тогтворжуулагч, хүчтэй нэмэлт бодис, хүнсний будаг хольдог гэдгийг нь саяхан мэргэжлийн хүнээс дуулаад гайхаж хоцров. Хар ухаанаар бодоход, шүүс, ундааг амттай болгохын тулд нэмэлт сироп, амт оруулагч, будагч бодис хийж уусгадаг.  

Эдгээр маань бидний биед орсныхоо дараа ч шингэхгүй үлдэх, цаашлаад биднийг дотроос маань өвчлүүлэх шалтгаан болох эрсдэлтэй юм.

Үнэндээ жинхэнэ жимсний шүүс бол үнэр амт оруулагч, жимсны амт орлуулагчгүй савлагдах ёстой юм байна.  Даанч бид хоол хүнсний буруу хэрэглээг өөрсдөө өөгшүүлчихсэн болохоор өнгө, үнэр амтгүй л бол юуг ч ууж, идэж чадахаа больчихжээ.

Ийм болохоор би сонголтоо өөрчлөхөөр эрс шийдсэн. Байгалийн шимийг шингээсэн жимс идэж өссөн болохоор ижий, аав минь яс сайтай, бие бөхтэй явсныг санаж хүүхдүүддээ байгалийн амьд чанараа гээгээгүй шүүс, ундаа хэрэглүүлэх ёстойг ухаарч байна. Ялангуяа, хаврын улиралд дархлаагаа дэмжиж чадвал жилийн турш эрүүл чийрэг байхад тустай учраас амин дэмийн хэрэглээгээ шинэ жимс, жимсгэнээс авах нь хамгийн чухал гэдгийг эмч, мэргэжилтнүүд ч сануулж байна.

Үр хүүхдийнхээ эрүүл мэндийн төлөө байгалийн амьд чанараа гээгээгүй шүүс ундааг хэрэглүүлэх хэрэгтэй.

 Ингэхийн тулд байгалийн цэвэр жимсийг чанаж, цэвэр жимсний шүүсийг элдэв хольцгүйгээр ууж сурах хэрэгтэй. Жимснээс амин дэм, жинхэнэ дархлааг өөртөө шингээж авъя гэвэл  нэмэлт бодис хийлгүй уух хэрэгтэй. Тийм ч учраас бидний багад ээж аавууд маань чацаргана, аньс, нэрс гээд амин дэмтэй жимснүүдийг чанаад л шүүсийг нь уулгадаг байсны хүчинд өнөөдөр бид өдий дайтай яваа биз.

Өнөөдөр ч гэсэн балчир насанд үлдсэн тэр үеийн арааны шүлс асгарам сэнгэнэсэн, исгэлэн, тансаг амт сэтгэлд хадаастай байдаг юм байна. Энэ амтыг өдөр бүр мэдрэхийн тулд  жимс худалдан авч түүнийгээ чанаж, буцалгах завгүй бол бидэнд бас өөр сонголт ч бий. Учир нь "Монос Хүнс" компанийн үйлдвэрлэн гаргасан "Хаан жимс” аньс, чацарганын цэвэр  шүүснээс саяхан бага насны нандин дурсамжуудаа дахин мэдэрсэн маань сонголтоо өөрчлөх цаг болсныг хэлээд өгсөн юм даа.

 

Монголчууд маань байгаль дээрх хишиг болсон амин дэмүүдийг хэрэглэж ирсэн уламжлалаа өдөр бүрийн амьдралынхаа хэвшил болгож чадвал эрүүл мэндээ ядах юмгүй хамгаалж чадна гэдэгт би итгэдэг. Ингэхийн тулд "Хаан жимс" шүүсийг өдөр бүр ууж занших хэрэгтэй санагдсан.

Яагаад гэвэл, сэтгэлд үлдсэн тэр л хуучны сайхан дурсамж хөргөгчин дотор маань биелээд байна шүү дээ. Хамгийн гол нь байгаль эхийн амьд чанараараа байгаа энэ ундаа балчир үрсийн минь ирээдүйг эрүүл өнгөөр гоёно. Учир нь "Монос Хүнс" компанийнхан Хөвсгөл, Завхан  аймгийн нутгийн иргэдээс авсан зэрлэг нэрс жимсийг шинэхнээр нь шүүс болгон бидний гарт хүргэдэг бол Дархан-Уул аймгийн Орхон сумын Бүрэн толгойн үржил шимт хөрсөнд чацарганаа өөрсдөө тарьж ургуулан үйлдвэрлэлдээ ашигладаг юм байна. Нэг үгээр хэлбэл, Монгол нутгийнхаа цэвэр жимсний шүүсийг бид ямар ч нэмэлт бодисгүйгээр шууд хэрэглэж байна гэсэн үг. 

Хайртай үрсээ үргэлж эрүүл байлгая гэвэл эх хүн бүр эрүүл хэрэглээг гэр бүлдээ бий болгох учиртай. Ингэж чадвал эзэгтэй миний чин зүрхний мөрөөдөл биелж байна гэсэн үг. Үр хүүхэддээ өвлүүлж үлдээх хамгийн том хөрөнгө бол тэдний эрүүл амьдрахад туслах энгийн сайхан жорууд юм. 

Ж.Цогзолмаа

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.