Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/12-НД НИЙТЛЭГДСЭН

Холбоо тасраад байсан Энэтхэгийн сансрын хөлөг олджээ

Б.Болорсүх, iKon.mn
2017 оны 3 сарын 12
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын сансар судлалын агентлаг буюу NASA найман жилийн өмнө холбоо тасарсан Энэтхэгийн сансрын хөлөг болох "Чандраян-1" хөлгийг илрүүлсэн тухай мэдээллээ. Энэтхэгийн сансрын хөлөг сарны тойрог замд байжээ. Энэтхэгийн сансар судлалын байгууллага 2008 оны аравдугаар сард "Чандраян-1" хөлгийг хөөргөж байсан ч 2009 оны наймдугаар сард холбоо тасарч сураггүй болоод байсан юм. 

Өнгөрсөн хугацаанд холбогдохгүй, илрэхгүй байсан ч сарны хамгийн дотоод бүсэд байсан гэдгийг NASA-гийн зүгээс онцолсон байна. Энэтхэгийн Засгийн газар NASA-д талархал дэвшүүлж, цаашид сансар судлалын салбарт хамтран ажиллахаа мэдэгджээ. 

Энэтхэгийн Засгийн газар 2000-аад оны эхэнд сансар судлал тэр дундаа сарыг судлах төлөвлөгөө боловсруулж, улмаар 2008 онд анхны хөлгийг сар руу хөөргөж байжээ. Тус хөлөг сарны бүтэц, мөс зэргийг судлах зориулалттай байсан юм.

Эх сурвалж: www.nasa.gov