Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/12-НД НИЙТЛЭГДСЭН

Тим Бернэрс Лий: Цахим орчин дахь улстөрийн сурталчилгааг хатуу хянах ёстой

Б.Болорсүх, iKon.mn
2017 оны 3 сарын 12
IKON.MN
Зураг зураг

Дэлхийн хэрсэн интернэтийн орчинг бий болгосон Тим Бернэрс Лий цахим орчин ялангуяа цахим шуудан, олон нийтийн сүлжээний цахим хуудсуудыг ашигласан улстөрийн сурталчилгааг хатуу хянах ёстой гэж мэдэгдлээ. Тэрээр интернэт сүлжээ дэлхийд түгсэний 28 жилийн ойн мэдэгдэлдээ ийнхүү дурдсан байна. 

"Интернэт бидэнд асар их боломж өгсөн ч шийдвэр гаргагчид интернэтийн үл харагдах цоорхойг ашиглан улстөрийн сурталчилгаа явуулж байгаа нь хамгийн том асуудал болоод байна. Технологийн томоохон компаниуд хүртэл шийдвэр гаргагчдын талд ажилладаг боллоо" гэж Тим Бернэрс Лий мэдэгдэлдээ онцолжээ. 

Түүнчлэн Тим Бернэрс Лий Facebook, Google гэх мэт томоохон компаниуд хэрэглэгчдийн хувийн мэдээллийг их хэмжээгээр алдаж байгааг нэн даруй зогсоох ёстой гэж онцолсон байна. Түүний олж мэдсэнээр 2016 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Facebook-н 50 мянган хэрэглэгчийн хувийн мэдээлэл ашиглан хуурамч хуудас нээгдэж байсныг онцгойлон дурдсан юм. 

Тим Бернэрс Лий 2009 онд Олон улсын интернэт сүлжээний санг байгуулж байсан бөгөөд энэ сангаараа дамжуулан улстөрийн сурталчилгааг хязгаарлах, үүнээс сэргийлэх тухай зөвлөмжүүдийг технологийн компаниудад өгөхөөр болжээ. 

Эх сурвалж: theguardian.com