Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/12-НД НИЙТЛЭГДСЭН

Монголын 165 иргэн гадаадад хоригдож байна

Б.Болорсүх, iKon.mn
2017 оны 3 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Гадаад улсын шоронд хоригдож байгаа Монголын иргэдийн тоо яг одоогийн байдлаар 165-д хүрээд байна. Манай улсын иргэдийн дийлэнх нь танхай, хар тамхи, дээрмийн хэргээр шоронд хоригдож байгаа юм. 

Энэ жил Гадаад харилцааны яам, консулийн газрын зүгээс Хонг Конг, Швед, Хятад улсад хоригдож байгаа 28 иргэнийг ялтан солилцох гэрээнд хамруулахаар ажиллаж байгаа ажээ. Манай улс дэлхийн 55 улстай ялтан солилцох гэрээтэй байдаг юм. Гэмт хэрэгт холбогдсон иргэдэд хууль, эрх зүйн болон сэтгэл санааны туслалцааг тухайн улсад байгаа элчин сайдын яам, тухайн улсын холбогдох байгууллагаар дамжуулан олгодог ажээ.