Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/10-НД НИЙТЛЭГДСЭН

Kidizen аппликэшн 3.2 сая ам.долларын хөрөнгө оруулалт татжээ

Б.Болорсүх, iKon.mn
2017 оны 3 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Хүүхэд, багачуудын хувцас, хүнсний бүтээгдэхүүн, тоглоом зарах зориулалт бүхий Kidizen аппликэшн АНУ-ын Чикаго хотод төвтэй Origin Ventures компаниас 3.2 сая ам.долларын хөрөнгө оруулалт татсан тухай тус компани өөрийн цахим хуудсандаа мэдээлжээ. Өнгөрсөн 2016 оны эхээр ашиглалтад орсон тус аппликэшнд бүртгэлтэй, байнга үйлчлүүлдэг хагас сая хэрэглэгч АНУ-д байдаг юм байна.

 Тус компанийн зүгээс ойрын гурван жилийн хугацаанд эцэг, эхчүүд хоорондоо бараа солилцдог, бараа бүтээгдэхүүний талаарх мэдээлэл нийтлэх боломж бүхий цогц аппликэшн болгохоор ажиллаж байгаа ажээ.

“Цахим орчин улам бүр хөгжиж байна. Томчууд Instagram, Facebook, Twitter ашиглаж байхад хүүхдэд зориулсан нэг ч аппликэшн алга. Ойрын жилүүдэд бид багачуудад зориулсан хамгийн анхны цогц аппликэшн бий болгохын тулд ажиллана” гэж Kidizen компанийн гүйцэтгэх захирал Даг Николс ярьжээ.

Гар утасны программ хангамжийн чиглэлээр ажиллах зорилготой тус компани 2014 оны дунд үед байгуулагдсан бөгөөд гүйцэтгэх захирлын суудалд аппликэшнийг зохион бүтээсэн Даг Николс ажиллаж байна.

Эх сурвалж: techcrunch.com