Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/11-НД НИЙТЛЭГДСЭН

Dreamers Day: Канакогийн ертөнц

С.Бадрал, iKon.mn
2017 оны 3 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Энэ удаагийн үзвэрээр 2014 онд нээлтээ хийсэн, Японы алдарт найруулагч Тецүяа Накашимагийн найруулсан “Канакогийн ертөнц” кино гарах гэж байна.

Ор сураггүй алга болсон охиноо хайж олохын тулд бүхнийг эхнээс нь ухаж төнхөн мөшгих эцэг цааш явах тусам охиныхоо ямар нууцуудыг олж нээхийг, өсвөр насны залуучуудын амьдрал, зугаа цэнгэл, гэмт хэргийн ертөнц гээд бүх зүйлтэй өөрийн эрхгүй хэрхэн хутгалдахыг энэхүү кино харуулах болно. Зарим кино шүүмжлэгчид “Биллийг устга” болон “Гуравдагч хүн” гэх хоёр бүтээлийн нэгдэл шиг гэж дүгнэсэн байдаг.

Уг киног Акио Фүкамачигийн 2005 оны нэгдүгээр сард хэвлэгдэн гарсан “Хатэшинаки Каваки” зохиолоос сэдэвлэн бүтээсэн бөгөөд кино зохиол анх илүү их хүчирхийллийг дүрслэн харуулсан байсан ч Тэцүяа Накашимад найруулахад тун бэрх байсан тул зарим хэсгийг хасчээ. 

Уг киног хийх хүсэлт тавихад "Тохо" компаниас татгалзсан хариу авсан ч юунд ч үл няцан гаргахаар шийдэж, нээлтээ хийсэн даруйдаа шуугиан тарьсан уг киног та өнөөдөр УИД-ийн тавдугаар давхарт байрлах iCinema кинотеатрт хүрэлцэн ирж үзээрэй.

Дэлгэрэнгүй мэдээллийг 99069635, 88003329 дугаараас авах боломжтой.