Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/10-НД НИЙТЛЭГДСЭН

АН-ын Үндэсний бодлогын хорооны сонгуульд 700 хүн өрсөлдөнө

Б.Болорсүх, iKon.mn
2017 оны 3 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Ардчилсан Намын дүрмийн шинэчлэлийн хүрээнд Үндэсний бодлогын хорооны гишүүдийг сонгох сонгууль удахгүй болно. Энэ сонгуульд Ардчилсан Намын 700 орчим хүн өрсөлдөх төлөвтэй байна.

Үндэсний бодлогын хорооны сонгуульд өрсөлдөгчид Ардчилсан Намд гурван сая төгрөгийн дэнчин төлж оролцохоор шинэ дүрэмд тусгажээ. Үүнээс гадна гишүүнчлэлийн татвар болох 1,200 төгрөгийг төлөх ёстой юм байна.

Ардчилсан Нам дүрмийн шинэчлэл хийж, уг дүрэмд зааснаар Үндэсний зөвлөлдөх хороог Үндэсний бодлогын хороо болгон өөрчилсөн юм. Үндэсний бодлогын хороо нь 380 суудалтай юм. Одоогоор бүртгэлийн ажил 40 орчим хувьтай үргэлжилж байна.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.