Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/10-НД НИЙТЛЭГДСЭН

СТАТИСТИК: Нийт ажиллагсдын 18.5% нь ҮЙЛДВЭРЛЭЛИЙН салбарт ажиллаж байна

Б.Ану
2017 оны 3 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Монгол Улсад өнөөдрийн байдлаар хөдөлмөрийн насны буюу эдийн засгийн идэвхтэй хүн амын тоо 2,053,899 байна.  Энэ нь нийт хүн амын 15 наснаас дээш насныхны тоо юм. 

Энэхүү эдийн засгийн идэвхтэй бүлгийн 1,132,843 буюу 55 хувь нь ажил хөдөлмөр эрхэлж байна. 

Харин 107,003 нь ажилгүй, үлдсэн нь 814,053 нь тэтгэвэрт, сургуульд сурч, хүүхдээ асарч, хөгжлийн бэрхшээлтэй зэрэг шалтгааны улмаас хөдөлмөр эрхэлдэггүй. 

Нийт ажиллагсдын 50.4 хувь үйлчилгээний салбарт ажиллаж байна. 

График 1, Монгол Улсын нийт ажиллагсад эдийн засгийн үндсэн салбараар, 2016 оны IV улирал

Харин 18.4 хувь нь үйлдвэрлэлийн салбарт ажиллаж байгаа юм. 

Тэгвэл бусад хөгжингүй болон хөгжиж буй орнуудын ажиллагсдын хувийг харвал:

График 2, зарим улсын ажиллагсад эдийн засгийн үндсэн салбараар, 2013 он

Ерөнхийдөө аль ч улсуудын хувьд үйлчилгээний салбарт ажиллагсдын хувь өндөр байна. 

Монголчуудын нийт ажил хөдөлмөр эрхлэгчдийн 50.4 хувь нь үйлчилгээний салбарт ажиллаж байгааг задлан харвал:

График 3, Үйлчилгээний салбарын ажиллагсдын задаргаа, 

Үйлчилгээний салбар ажиллаж байгаа иргэдийн дийлэнх нь буюу 30 хувь нь худалдаа наймаа болон авто засвар үйлчилгээнд ажиллаж байна. 

Худалдаа наймаа болон авто засварын үйлчилгээнд ажиллагсад Монгол Улсад ажил хөдөлмөр эрхлэгчдийн 15 хувийг эзэлж байгаа нь Үйлдвэрлэл, Үйлчилгээний салбарын нийт ажиллагсдаас хамгийн их жин дарж буй хэсэг болж байгаа юм. 

Үйлчилгээний салбарт хүйсийн хувьд 44 хувь нь эрчүүд, 56 хувь нь эмэгтэйчүүд ажиллаж байна. 

Харин үйлдвэрлэлийн салбарын хувьд ажиллагсдын хамгийн их буюу 42 хувь нь боловсруулах үйлдвэрт ажиллаж байна. Үүний дараагаар барилгын салбарт 28 хувь нь ажиллаж байгаа юм. 

Зураг 1, Үйлдвэрлэлийн салбарын ажиллагсадын задаргаа,

 

 

Үйлдвэрлэлийн салбарын задаргаанаас харвал уул уурхай, олборлох салбарт нийт 41,799 хүн ажиллаж байгаа нь үйлдвэрлэлийн салбарын 20 хувийг эзэлж байна. 

Харин улсын хэмжээнд УУ-н салбар нь нийт ажиллагсадын ердөө 3.6 хувь юм. 

Мөн хүйсийн хувьд үйлдвэрлэлийн салбарт нийт ажиллагсадын 143,788 нь буюу  70 орчим хувь нь эрчүүд байна.