Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/09-НД НИЙТЛЭГДСЭН

БСШУСЯ: Нийслэлийн сурагчид ГУРАВДУГААР сарын 30-наас АМАРНА

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 3 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн ЕБС-ийн  III улирлын амралт энэ сарын 30-нд эхэлнэ. 

Тодруулбал, нийслэлийн ЕБС-ийн сурагчид 03.30-04.05-ны хооронд нэг долоо хоног амрахаар шийдвэрлэсэн талаар БСШУСЯ-наас албан ёсоор өнөөдөр мэдээллээ.

Тэгэхээр Улаанбаатарын хүүхдүүд гуравдугаар сарын 23-наас биш 30-наас амарч эхлэхээр болсон байна.

Харин орон нутгийн ЕБС-ийн сурагчид энэ сарын 23-аас ирэх сарын 05-ыг хүртэл  хоёр долоо хоног амарна. Ингэхдээ тухайн орон нутгийн цаг үеийн нөхцөл байдлаас /хөл хорио тогтоосон, халдварт өвчин дэгдсэн, цаг агаарын хүндрэл, хаваржилт г.м/ хамааран Засаг дарга сурагчдын амралтад зохицуулалт хийх эрхтэй. 

 

Эх сурвалж: БСШУСЯ