Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/09-НД НИЙТЛЭГДСЭН

Сонгуульд нэр дэвшигчдийг элэглэж од болсон хүү

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 3 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Сонгуулийн үеэр улс төрчид өөрийн сурталчилгааг хүмүүст хүргэхийн тулд хүчтэй өрсөлддөг. Гудамж талбай, хаа сайгүй тэдний зурагтай самбар, сурталчилгааны хуудсууд дүүрдэг нь сонгогчдыг залхаадаг билээ.

Тэгвэл энэ боломжийг ашигласан 15 настай хүү Коннор Барней олны танил болж чаджээ.

Өнгөрсөн Бямба гарагт баруун Австралийн орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдийн хуудастай цуг өөрийн зурагт хуудсыг хэвлэн байрлуулсан Барней улс төрчдөөс илүү олны анхаарлын төвд орсон байна.

 

Тэр хуудсууд дээрээ “Та нар намайг сонгож чадахгүй, учир нь би 15 настай”, “Ээж намайг нэр дэвшихийг зөвшөөрсөн”, “Би өөртөө санал өгнө” зэргээр тайлбар зүүсэн байжээ.

Түүний тухай мэдээлэл Фэйсбүүк группуудээр тарж, зарим сонин дээр нийтлэгдсэн байна. Ийнхүү 15 настай Барней сонгуулийн дуулианыг ашиглан олны танил болж чаджээ.

 

Эх сурвалж: Mashable