Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/09-НД НИЙТЛЭГДСЭН

Найруулагч С.Бямбын "Хэвтрийн Хүн" кино зохиол Каннын наадмын Le Atelier хэсэгт шалгарчээ

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 3 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Гуру Медиа компанийн бүтээх гэж буй, найруулагч С.Бямбын “Хэвтрийн хүн” хэмээх уран сайхны кино төсөл 70 дахь удаагийн Каннын олон улсын кино наадмын Le Atelier http://www.cinefondation.com/en/ хэсэгт сонгогдсон байна.  

Le Atelier хөтөлбөр нь 2005 оноос Каннын наадмын хүрээнд 13 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд дэлхийн авьяаслаг уран бүтээлчдийн кино төслийг тус наадмын үйл ажиллагаанд оролцуулж, олон улсын кино студи, продюсер болон кино санхүүжүүлэгч нарт танилцуулах замаар кино бүтээх үйл явцыг нь дэмжих зорилготой.

Энэ жил тус хөтөлбөрт дэлхийн 14 орны 16 найруулагчийн төслийг сонгон шалгаруулсаны нэгэнд Монголын төсөл анх удаа багтжээ.  Өндөр босготой энэ хөтөлбөрт өнгөрсөн хугацаанд нийт дэлхийн өнцөг булны 185 найруулагч оролцсоноос 145 нь киногоо бүтээсэн байна.

Кино зохиолыг Г.Аюурзанын Хэвтрийн Хүн бүтээлээс сэдэвлэн найруулагч С.Бямба бичиж байгаа бөгөөд одоогоор төслийн баг Францын кино урлагийн сангийн дэмжлэгтэйгээр кино зохиол бичих Le Moulin D Ane урлан хөтөлбөрт хамрагджээ.

Тус бүтээлийг одоогийн байдлаар Монголын Гуру Медиа болон Prime Pictures  компаниуд хамтран бүтээхээр ажиллаж байгаа аж.